Д.Сумъяабазар: Хувьцааны ногдол ашгийг шаардаж, улс төр хийж байна

img

 

УУХҮЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийв. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

 

-1072 хувьцааны ногдол ашгийг олгох уу?

 

-Ногдол ашиг дээр бид ярилцаж байна. Төмөр зам,, эрчим хүчээ бариад, тэндээсээ тодорхой хэмжээний ашиг олоод иргэддээ хувь хүртээх үү, эсвэл 

 

Хувьцааны үнэ цэнийг өсгөж, компанийн үнэлгээг тогтоож, нэгж хувьцааны үнийг олон улсын стандартын хэмжээнд тогтоох ёстой. Өнөөдөр улс  төр хийж байгаа улсуудыг ойлгож байна.  Энэ сэдвийг барьж авбал иргэдэд таалагдаад, сонгогдох байх гэж бодож байж болно. Компанийн засаглал, хуулиараа шийднэ. Шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бий. Ногдол ашгийг хийсэн ажлаа уялдуулж олгоно. Төмөр замаа барих хэрэгтэй. Эдийн засаг өсч байгаа ч хямралаас гараагүй байгаа. 

 

-"Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын хэрхэн үргэлжилж байна вэ?

 

-"Оюутолгой" бол бидний төсөөлснөөс илүү хурдтай ажил явагдаж байна. 1380 км-ийн гүнд дэлхийд байхгүй бутлуурын цехийг Монгол залуус барьж байна. Энэ цех далд уурхайгаас бутлаад, баяжуулах цех рүү оруулах юм. Технологийн дүрмий дагуу тэсэлгээ хийж, тодорхой хэмжээни хүдрээ авч, стандартын дагуу явагдаж байгаа. Оюутолгойд өнөөдөр 14 мянган мэргэжлийн чадвартай залуус ажиллаж байна. Залуусаа бэлтгэж, валютын нөөцөө бүрдүүлэхэд Оюутолгойн эзэлж байгаа байр суурь том. Хөрөнгө оруулалтын ажлууд үе шаттай хийгдэж байна. 

 

-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн ажил ямар явцтай байгаа бол?

 

-Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явц хэвийн, хурдтай явж байгаа. Төлөвлөснөөс хурдаж явж байна. ТЭЗҮ-ийг хүлээж авсан. Энэ маш том төсөл. Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл хугацаандаа ашиглалтад орно гэж тооцож байгаа. 

Н.Энх

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өөрөө улс төр хийж:
ноогдол ашигийг улс төрийн мөнгө болгож ашиглах арга хоосон амлалт яриад хийдэггүй 20 жил болсон
2019-12-19
Ноогдол ашигаа авнаа хулгайчаа
2019-12-17
Oo:
Ard tumen bid shuuhed sumyabazarig ugnu
2019-12-17
Uuu:
Ard tumend noogdol ashigiin uguu said huia. Huulin daguu ajil said huvtsaiga oilgoj baiga yumu
2019-12-17
Зочин:
Олон хүний хөрөнгөөөр боссон учраас хувьцаат компани гэдэг. Ашигтай ажиллавал хувьцаа тараадаг.Ноогдол ашиг хэд байх нь хамаагүй тараах ёстой байхаа,
2019-12-17
chadraabal lkhagvajargal:
1380 км гэж үү. Сэтгүүлчийн алдаа юу, сайдын алдаа юу
2019-12-17
УХААНАА УРАЛДУУЛ:
ХҮН МУУЛАХ ,ЮУ БИЧИЖ БАЙГААГАА ОЙЛГОХ ТАРХИНЫ БАГТААМЖГҮЙ ХҮМҮҮС ИХ ЮМ БИЧИХ ГЭЖ ҮЗЭХ ЮМ. даан ч дээ гэж бодохоор ХҮН ИХ БАЙНА ДАА АСУУДЛЫГ БОДОЖ БОДОЛ САНААГАА УРАЛДУУЛЖ БАЙВАЛ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.
2019-12-17
zochin:
Ene balaig yaj ch harsan teneg buh haragdaad baigaa yum daa. Jenko terguutei bulegleliin huuheldei. 5 tolgoid 1000 mashin yavuuldag gej baigaa. Shunalyn dev!
2019-12-17
иргэн:
яагаад гашуунсухайт ТТ чиглэлийн төмөр замыг барьдаггүй юм бэ?? Хамгийн тэргүүн ээжлийн шаардалагтай байгаа асуудал ш дээ, Хэн хаана гацаагаад байгаа гэхээд боовон чихтэй хүмүүс л бариад байгаа гэх юм.
2019-12-17
иргэн:
Битгий худлааа шаааж бай л даа, ОТ-д бол 2000 гаран хүн л ажиллаж байгаа, туслан гүйцэтгэгч нэрээр бага цалин хөлстэй 10 мянга орчим, нийлээд 12 мянган хүн л ажиллаж байгаа гэсэн ш дээ, Тэд дэлхийн бусад адил төстэй уурхайн хэмжээний цалин авч байгаа юу гэдэг нь өөрөө асуудал. Юм сурч байгаа л гэж худлаа ярих юм, хэнд хэрэгтэй юу сураад хаана хэрэглэх юм.
2019-12-17
hug:
Uursdiin amidral hangaluun bgaa uchiraas irgediin zovlong oilgohgui iim mudakuud l irged olon tumenii hooliig hasch luivardaj ajil hiisen blj haragdah gej ydaj bn .
2019-12-17