БНСУ: Ким Жон Ун АНУ-тай хэлэлцээрээ тасалж байгаагаа зарлаж болзошгүй

img

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун жил бүр ард иргэддээ хүргэдэг шинэ жилийн мэндчилгээндээ пуужин цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ-тай хийж байсан хэлэлцээрээ тасалж байгаагаа зарлаж болзошгүй гэж Өмнөд Солонгосын нэгдлийн яамны төлөөлөгч мэдэгджээ.

 

"Энэ оны эцэс гэхэд энэ чиглэлд ямар нэг өөрчлөлт гарахгүй бол хэлэлцээрийг зогсоох эсвэл таслах тухай Ким Жон Ун шинэ жилийн мэдэгдэлдээ зарлахыг үгүйсгэхгүй " хэмээн мэдэгдсэн байна.

 

Хэлэлцээр дээр харилцан буулт хийх асуудлуудыг боловсруулах хугацааг  Пхеньян Вашингтонд өгсөн бөгөөд энэ хугацаа 12 дугаар сарын сүүлд дуусах юм. 

 

Эргэн сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун зургаадугаар сарын 30-нд уулзах үеэрээ цөмийн зэвсэггүй болгох тухай хэлэлцээрийг ажлын түвшинд сэргээхээр тохиролцсон. Гэвч тэр үеэс хойш энэ хэлэлцээр дорвитой урагшлаагүй юм.

 

Ким Жон Уны баруунд өгсөн морьтой сануулга

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭНЭ Ч ЁСТОЙ ХОЁР АГАА Л ХООРОНДОО МЭДЭХ АСУУДАЛ БАЙНА ДАА. МОНГОЛЧУУД ҮҮН ДЭЭР ЮУГАА Ч ХЭЛЭХЭВ, ЮУ Ч МЭДЭХЭВ ДЭЭ
2019-12-17