Б.Дэлгэрсайхан: Иргэд өндөр хүүтэй зээл аваад эргээд хэрэгтэн болж байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Банк, санхүүгийн байгууллага ашгаа бодоод иргэдэд өндөр хүүтэй зээл өгч байна. Эргээд зээл авсан иргэн хэрэгтэн болж байна.Үүнийг яаж зохицуулах вэ? Долларын ханш өсөөд байна. Долларын ханшаа зах зээл дээр гаргаач ээ. Худалдан авах чадвар улам доройтоод байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Энэ хэрэглэгчийг хамгаалах хууль. Иргэдэд мэдээллийг өгөх хэрэгтэй. Мэдээлэл байхгүйгээс иргэд хохирч байна. Иргэд зөв зээлээ авснаар чанаргүй зээлийн хэмжээ багасна. ББСБ, ломбардаас зээл авч байгаа хүмүүс мэдээлэл сайтай байх хэрэгтэй. Тийм учраас дунд сургуулиас нь эхлээд ЕБС-иудад санхүүгийн хэрэглэгчийн мэдээлллийг талаар хичээл оруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээс ам.долларын ханш өсч байгаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Зээлийн хүү, торгууль төлөгдөөд байдаг. Гэтэл үндсэн зээл нь хэвээр байдаг. Хүү тооцохоор хоногоор нь биш, сараар нь тооцдог. Иргэдийн эрх ашиг хохирч байгаа. Үүнд зохицуулалт хэрэгтэй. Иргэдийн шууд орлогоор барьцаалж зээл олгож байгааг өөрчлөх хэрэгтэй. Цалин иргэдийн төсөв байдаг. Тэтгэвэр барьцаалж зээл олгохыг хориглосон орон байдаг.
Гишүүд ийн асуулт тавьж, хариулт авч байна. "Жилийн дундаж хүү 2.2 хувийн хүүтэй байгаа. Ахуйн зээлийн хувьд давхар зээл авч байна. Гэхдээ зээлийн мэдээллийн сангаар зохицуулагдаад явдаг" гэдгийг ажлын хэсэг хариуллаа. Гишүүд уг хуулийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ