Хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй

img

 

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

 

Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй Ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллан 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлсэн байна. Үүнийг иргэд, төрийн байгууллагууд ашиглах боломжтой. Цаашид хариуцлагатай уул уурхай эрхлэхтэй холбоотой хууль, дүрэм, журмыг мөрдүүлэх чиглэлээр ажиллах аж. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Ингэснээр 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурчээ. Үүний 1664 нь ашиглалтын, 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэе! 800-н Хятад оруулсан, Замын уудэр Чэлээт бус нэрээр Хятадуудаа чэлээтэи оруулах гэж баигаа биз дээ чи!!! Амжихгуи 6-н сарын дараа АТГ-д очихоо мэдэж баина уу!!!
2019-12-19
ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ:
ЧИ ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ХЭЗЭЭ Ч ГАРГАЖ ЧАДААГҮЙ ДАНДАА ХҮНИЙ АРД НУУГДАНА ЧИ. ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ ГАРГАЖЭЭ. ХҮНИЙ ЮМЫГ ГҮЙЦЭД ХЭЛЖ ЯРЬЖ СУР
2019-12-18