Г.Нэргүй: Аравдугаар сараас хойш анх удаа угаарын дуудлагагүй хонолоо
2019-12-19
Гэрэл зургийг MPA.mn

 

НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Хоногийн хугацаанд анх удаа угаарын дуудлагагүй 24 цагийн турш тайван хонолоо. Аравдугаар сараас хойш төвийн зургаан дүүрэгт угаарын хийд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагагүй байлаа. гэдэг маш сайхан мэдээ. Нийслэлийн онцгой комиссын тушаалаар хөдөлгөөнт эргүүлүүд төвийн зургаан дүүрэгт өдрийн 11.00 цагаас оройн 24.00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү хөдөлгөөнт эргүүлүүд сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, түүхий нүүрс хэрэглэхгүй байхад анхаарал тавин ажиллаж байгаа" гэлээ. 

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш борлуулж буй 386 цэг байна. Эдгээр цэгийн түлшний нөөц, сайн картгүйгээр борлуулалт хийхгүй байх тал дээр хөдөлгөөнт эргүүлүүд 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүр зохион байгуулах аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сайн байна. Онцгой байдлын албан хаагчиддаа баяр хүргье. хэрхэн галлах талаар таниулах ажил маш сайна хийгдсэн гэж ойлгож байна.
2019-12-19
Bataa:
Дуудлага яах вэ, энэ хот чинь битүү утаа, ямар ч үр дүн алга,
2019-12-19
Аод:
Худлаа хуцаад байгаарай чи чамайг мэднэ шүү. Говьалтайн Онцгойн дарга хийж байгаад ажлын хариуцлага алдсан авгайгаа мөнгөний няраваараа томилсон бусад олон мөнгөний асуудлаас болж онцгойгоос хөөгдөж байсан хулгайч Хүрэлсүхээр хэлүүлж Бадралд авилгал өгч эргэж онцгойд орж ирээд хулгай хийж худлаа хуцах юм даа Хотын онцгойн дарга нь мөн л онцгойгоос тусламжийн бараанаас хулгай хийж хөөгдсөн нөхрийн мөн л Хүрэлсэх буцааж авчээ. Хүрэлсүх ингэж энэ албаар тоглох эрхтэй юу хогийн шаарнуудаа зайлуулаачээ.төрийн алба хаана бна тэр ёс журам ТАЗийг татан буулгая. Шудраг ёс ярьдаг ЁС аа энэ ариун явдалуу
2019-12-19