ШУУД: НДС-д учирсан хохирлыг шалгах ажлын хэсэг ажиллаж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны улсын төсөв өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв. Ерөнхийлөгчөөс 2020 оны улсын төсөвт хэсэгчлэн хориг тавьсан билээ. УИХ-аас НДШ-ийг нэмэгдүүлсэн хуульд тавьсан хоригийг хүлээж авсан юм. Тиймээс 2020 оны Нийгмийн даатгалын сангийн хуульд өөрчлөлт оруулж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-НДС-гаас Капитал банкинд байршуулсан мөнгөө авах боломж байна уу. Эсвэл олдохгүй болсон уу. Улсын сан хөмрөг алга болсон хариуцлагыг иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүдэд үүрүүлж болохгүй. Хариуцлага алдсан хүмүүс яаж хариуцлага тооцох вэ. Алга болсон мөнгөө яаж олж авах вэ. Төр, ард түмнийг хохиролгүй болгох хэрэгтэй гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Энэ асуудал НДС-д учирсан хохиролтой хамааралгүй. Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. НДС-гийн шимтгэлийг хоёр хувиар бууруулахтай холбоотой төслийг хэлэлцэж байна, бид гэлээ.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Нийгмийн даатгалын санд өөрчлөлт оруулах хуулийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 76 хувийн саналаар уг хуулийг баталлаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ