Ес эхэллээ

img

 

Төгсбуянт шинэ зурхайн ёсоор өнөөдөр 13:05 цагт "Өвлийн туйл болох улирал", хүйтний ес эхэлж байна гэж бурхан шашныхан айлдаж байна. Өнөөдөр энэ жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болно. Нар эргэнэ, өдөр хоног, хоногоор тавьж, шөнө хумигдана гэж монголчууд эртнээс заншиж ирсэн. 

 

Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулагдахаас өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ