ШИНЭ нам: 8000 хүүхдэд эмийн туршилт хийсэн эсэх талаар нийтийн сонсгол явуулна

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ШИНЭ намын удирдлагууд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Л.Болд:
-Сонгуулийн хууль зөрчилтэй, асуудал дагуулсан хууль батлагдсан. Улс төрийн 23 нам нэгдэж, сонгуулийн хуулин дээр ажилласан. Эрх баригч хүчнүүд жижиг намуудыг сонгуульд оролцуулахгүй байх бүхий л захиргаадалтын аргуудыг хэрэглэж байсан. Бусад намууд эвсэх нөхцөл байдлыг бий болгодог байлаа. Энэ удаагийн сонгуулийн хуулиар олон намууд тэгш өрсөлдөх бололцоог нээж өгсөн.
УИХ яаралтай хуралдаж, Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэлэлцэж, хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар яаралтай шийдвэр гаргах ёстой. УИХ-д өргөн баригдаагүй, ажлын хэсэг дээр яригдаагүй хуулийг хэлэлцэж болохгүй хэмээв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Монголын 8000 хүүхэд дээр эмийн туршилт хийсэн гэсэн мэдээлэл сонслоо. Үүнийг ШИНЭ намын зөвлөл анхааралдаа авч, Монголын ард түмэн гадаадын эмийн туршилт хийж болохгүй гэж үзэж, нийтийн сонсгол зохион байгуулж, асуулга тавих шийдвэр гаргалаа. Эмийн туршилтад орж, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн эцэг эхийг хүлээн авч уулзана. Нийтийн сонсголыг ирэх оны хоёрдугаар сард явуулна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ