Ц.Сандуй нарын давж заалдах шатны шүүх хурал болно
2019-12-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэгт буруутгагдсан А.Ганбаатар, Ц.Сандуй нарт шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Гэвч тэд давж заалдах гомдол гаргасны дагуу өнөөдөр  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  Ц.Сандуй, А.Ганбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал болох гэж байна.

 

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй,

 

харин шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарын үйлдсэн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт заасан “Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн билээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг буюу Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор, энэ хуулийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна үзжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд заасан “... , бусад албан тушаалтан сонгуульд хууль бусаар нөлөөлөх, ... “санал хураалтын дүнг өөрчлөх”-ийг бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнээд нэр бүхий шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон.

 

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Түүнчлэн шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анх 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хуулийн байгууллагад өргөдөл гаргасан өдрөөр тодорхойлсон нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтад хамаарна гэж үзсэн байна.  

 

Гэвч Ц.Сандуй, А.Ганбаатар нар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасны дагуу өнөөдөр тус шүүхийн байранд давж заалдах шатны шүүх хурал болох юм. Хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцох аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
Thomas Gibson:
I want to use this opportunity to tell the whole world on how I become rich and famous. I’m 93 years old. I was passing through difficulty in business and there was no hope of me coming out of my debt. I borrow money in my bank to do my business and I run at lost on the business I got frustrated and decided to be playing lottery to see if I can win and make my business grow and I have played for years now nothing good is coming my way on till I meet someone online talking about Dr Ayoola on the internet. He was taking about how this Dr Ayoola help him to win mega million lottery game. I said to myself if this is true and decide to contact him and told him to help me as well I later read more about this man and see how he has been helping people all over the world. I have faith in him and choose to work with him. After working with him he told me what I need to do for the number to be given to me which I did after he finish working he said I will have a dream and the number will be review to me in the dream. That night has I was sleeping I dream a number immediately he call me and gave me the same number I dream of and ask me to go and play the number. Today I’m here testifying of the good work he did for me I played the number and I won the sum of 1, 000,000 million dollars in a lotto max. You can contact Dr Ayoola for help if you want to win big in lottery game he has the gift of giving right number contact him today and thank me email him today Via email: drayoolasolutionhome@gmail. com or https://www.facebook.com/Dr-Ayoola-105640401516053/ text or call +14809032128
2022-11-30
МИ НЬ ЯАХААРАА ЗҮГЭЭР ӨНГӨРДӨГ БАЙХ ВЭ
2020-08-18
зочин:
америк киног дурайж төрийн эргэлт хийж байгаа кино хийсэн банди ял авч билээ. Төрийн албыг зах дээр ширхэгчлэн захаар төлөвлөгөө хийсэн авилгалчдыг яахыг харья
2019-12-24
Зочин:
Бурхан минь өршөөж хайрал.Мөнгө идээгүй авилга аваагүй зүгээр л ярьчихсан нь бол үнэн байх.Хууль гууль болж нөгөө дааганаас унж үхдэггүй дарвагараас унаж үхдэг гэдэг шиг юм болчихлоо
2019-12-24
Зочин:
Бурхан минь өршөөж хайрал.Мөнгө идээгүй авилга аваагүй зүгээр л ярьчихсан нь бол үнэн байх.Хууль гууль болж нөгөө дааганаас унж үхдэггүй дарвагараас унаж үхдэг гэдэг шиг юм болчихлоо
2019-12-24
Одоо энэ хоёр төрөөс төрсөн тэрбумтнуудаа МАН суллах нь
2019-12-24