ШУУД: Үндэсний баялгийн сан байгуулагдах эхлэл болж байна

img

 

Монгол банк, "Эрдэнэс Монгол" компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Уг ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Тэрбээр: 

 

-1.5 их наяд төгрөгийн баялгийг Монгол банк зузаатгаад, валютын нөөцөө зузаатгах хэрэгтэй. Монгол Улсын валютын нөөц 4.5 саяд хүрсэн сайхан мэдээ дуулгаж байна. Монгол Улс байгалийн баялагтаа эзэн байх хэрэгтэй. "Эрдэнэс Монгол", Монгол банк хоёр гэрээ байгуулж, Таван жилийн хуагцаанд валютын нөөцөө зузаатгаж байна. 

 

Үндэсний баялгийн сан байгуулагдах том эхлэл болж байна. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санааг хэрэгжүүлэх суурийг тавьж байна. Монгол улсын байгалийн баялаг, ой усны нөөц ард түмний мэдэлд байна. Ирээдүй үеийг нийгэмд аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл бүрдүүлнэ гэсэн санааг Үндсэн хуульдаа тусгасан. "Эрдэнэс Монгол" гэрээгээ барьцаалж алт, мөнгөний бонд гаргах, уг бондоороо хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх том эхлэл тавьж байна хэмээв. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

buruu:
NORWAY SOVEREIGN FUND BOL BEST PRACTICE GEJI WORLD HULEN ZOVSHOORCH BN SHUU DEE
2019-12-25
Зочин:
ард түмнээс байдгийн нь булаагч шуналын бузар эх орны эрх ашгаас урван тэрслэгч элбэгдоржийн эзэгнэл дууссаныг ийнхүү зарлалаа
2019-12-25