ЦЕГ-ын хэрэг бүртгэх алба шилдгүүдээ шалгаруулав
2019-12-25

Хэрэг бүртгэх албаны 2019 оны үйл ажиллагааны тайлангын хурал, сахилга, ёс зүйн зөвөлгөөнийг 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол банкны хурлын зааланд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн алба хаагчдын хамруулан зохион байгууллаа.

 

 

Тайлангийн хурал, сахилгын зөвөлгөөнд ЦЕГ-н тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал оролцож, хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээны тайлантай танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож ажиллаа.

 

Тус алба нь 2019 онд Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж, тасгийн дарга нарын манлайллыг дээшлүүлэх, ахлах мөрдөгч, мөрдөгч нарын хуульч, шуурхай ажиллагаа, ур чадварыг сайжруулах зорилгоор 13 заалт бүхий хүрэх түвшиний шалгуур үзүүлэлт баталж, дүгнэхэд шалгуур үзүүлэлт 84,3 хувьд хүрч урьд оны мөн үеэс 29,3 хувиар өсөж, хэргийн үлдэгдэл 31,6 хувиар, прокурорын шаадлага 47,3 хувиар,  хэргийн гаралт 9,3 хувиар буурч, илрүүлэлт 7,5 хувиар, шийдвэрлэлт 8.0 хувиар, хохирол нөхөн төлүүлэлт 8,9 хувиар тус тус өссөн эерэг үзүүлэлттэй, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага сайжирсан байна.

 

 

Тайлангийн хурал, сахилга, хариуцлагын зөвөлгөөний төгсгөлд ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж, мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм. Үүнд: Хэрэг бүртгэх албаны 2019 оны

 

“Тэргүүний хамт олон”-оор Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар,

 

“Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Ганзориг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар,

 

“Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Хонгор шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар,

 

“Шилдэг мөрдөгч”-өөр

 

- Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Цэенрэгзэн,

 

- Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Ангар-Эрдэнэ,

 

- Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил,

 

- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Өнөболд,

 

- Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Буян-Өлзий,

 

- Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Ж.Наранбаатар нар шалгарч “Шилдэг мөрдөгч” цом, мөнгөн шагналаар,

 

Хэрэг бүртгэх албаны “Баярын бичиг”-ээр нийт 10 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.

 

Мөн тус албанд олон жил, үр бүтээлтэй ажилласан бэлтгэл цагдаагийн хурандаа С.Болдбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнуулж, бэлтгэл, цагдаагийн хурандаа С.Болдбаатар алба хаагчдад ажлын туршлага, албандаа тогтвор суурьшилтай ажиллахын ач холбогдолын талаар сургамжаа хэлж, албаны удирдлагуудад баярласнаа илэрхийлсэн юм.

 

“Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэл-2019” нэгдсэн арга хэмжээнд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган, бусдыгаа тэргүүлэн ажилласан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Идэр, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Буян-Өлзий нарт Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/1035 дугаартай тушаалаар “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр шагнаж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга болон албаны дарга нар гаргуулж, баяр хүргэж, амжилт хүслээ.

 

Шагнагдсан алба хаагчдын цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Shuud.mn
Сонин хачин