Д.Цогтбаатар: А.Баттөрт хилийн хориг тавьсан мэдээлэл л авсан
2019-12-25

 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөр оффшор бүсэд мөнгө угаасан асуудлаар хилийн хориг тавиад байгаа. ГХЯ-нд энэ талаар ямар мэдээлэл ирсэн бол?

 

-Бид хууль хүчний байгууллагатай хамтраад гадаадад суугаа Элчин сайдын яамдад хяналтаа тавиад явж байгаа. Энэ шалгалтын дүнд янз бүрийн зүйл гарч байгаа байх. Бидэнд мэдээлэл өгөөгүй. Хууль, хяналтын байгууллага өөрийнхөө эрх бүхий хяналт шалгалтаа хийгээд явж байгаа. Хил давах эсэх дээр тодорхой хэмжээний хяналт тавьсан гэдэг мэдээлэл бидэнд албан ёсоор өгсөн. Энэ асуудал шүүхээр орж шийдвэрлэгдээгүй байгаа учир шалгалт явагдах ёстой. Манай яамны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллана. Бид мөрдөн байцаах шатанд саад болохгүй. Хэрвээ эрүүгийн хэргийн шинжтэй бол хариуцлагын асуудал гарч ирнэ. Бид европт байгаа машин бүрийг хянаж байгаа.

 

-А.Баттөр хэзээ сайдаар томилогдсон бэ?

 

-Намайг ГХ-ны сайд болохоос өмнө Элчин сайдаар томилогдсон байсан.

 

-Гадаад улсад хууль бус үйлдэл хийсэн дипломатуудад ямар хариуцлага тооцож байна вэ?

 

-Хууль бус үйлдэл хийсэн бол хариуцлага тооцож, ял хүлээнэ. Саяхан хоёр хүн баригдсан. Германд шалгуулж байна. Тухайн улсын хуулиар ял хүлээнэ.

 

-Дипломат албыг хэрхэн чанаржуулах вэ?

 

-Боловсон хүчний томилогоог бид анхаарах хэрэгтэй. Цоорхой байгаа. Эхнээс нь нарийн мэргэшүүлэх хэрэгтэй. Тэр дундаа олон улсын эрхзүй дээр тусгайлан бэлтгэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс даяаршиж байна. Тэр дотор маргаантай зөндөө асуудал байгаа.

 

-Зарим орны Элчин сайдууд томилогдоогүй байгаа. Хэзээ оруулж ирэх бол?

 

-Одоо 10 гаруй Элчин сайдын асуудал орж ирнэ. Хугацаа нь дуусгавар болж байгаа.

 

-Саарал жагсаалтад орсонтой холбоотой ямар ажил хийгдэж байгаа бол?

 

-Энэ асуудлын ихэнх нь манай дотоодын хууль тогтоомжтой холбоотой асуудал. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Мэдээллээ бүрэн авах боломжтой.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зүгээр л сайдын дүрд тоглогч луйварчин офшорчин Гадаад яамны бүх муу муухайг энэ нөхөр үлгэрлэн гүйцэтгэгч!!! Чи ахин Монгол төрд гарч луйвар хулгай хийнэ гэж бодож байгаа вий Ард түмэн нэг босвол юу болгодгийг иэдэрнээ!!
2019-12-26
Nxj:
GADAAD YAMAND OGT ZOXIXGUI sAID BNA. YAMAR XIIMORIGUI PIDA VE. DANDAA A AZAARTANA
2019-12-26
Бат:
Энэ ёстой хѳгий пизда юмаа. Хамар дор хулгай хийгээд байхад...
2019-12-26
ЯММАР МУУ МЭДЭЭЛЭЛТЭЙ ГАДААД ХЭРГИЙН САЙД ВЭЭ...
2019-12-25
Солонгосыг зорьсон Ч.Сайханбилэг тус улсад байхгүй нь тодорхой болсон тул түүнийг оргон зайлсан гэж үзэн, интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, улмаар байршлыг тогтоосон юм. Гэвч Ч.Сайханбилэг энэ сарын 21-нд өөрийн хүсэлтээр очихоо мэдэгдсэн билээ. Харамсалтай нь тэрээр өнөөг хүртэл Монгол улсад ирээгүй төдийгүй байршлаа дахин сольж, зугтсан ажээ. Иймээс түүнийг дахин олж, улмаар албадан Монгол улсад авчрах шаардлага АТГ-т үүсч буй бололтой
2019-12-25
irgen:
gemt heregten elchingyydiig yg duugui zailuulj hariuzlaga toozoj chadahgui yuch medehgui iim l medee avsan geed zogsoj baidag hyn ajlaa ogoochee icheech, eh oron buzarlagchid…..
2019-12-25
zochin:
persona non grata 2laa tsoloo huraalgaa
2019-12-25
ireedui baina uu:
buh salbar iim bainaa. Mongolchuud dor dooroo ooroo oorsnoo hicheeh heregtei bainaa.
2019-12-25
buzar yam:
heden elchin saiduudaa mallaj chadahgui horvoogiin buh buzar bulai bolj onts notstoi gemt herguuded udaa daraa holbogdoj uls orniihoo neriig buzarlaj bgaa n ene yamnii saidaasaa ehleed tolgoin utchihsun medleg bolovsrolgui ariin haalganii ah duuseeree udam damjij tsus n het oirtchihson yvdal.odoo boloo yum bish uu?Tsogtbaataraa?zugeer zailaad meddeg chaddag hund n ajilaa ugch buyn bol.erunhii said udaa daraa iim asuudal garch bhad saidaa haraad guliiguud suuj bgaa n ariun es uu?
2019-12-25