Архины гүн хордлогоор 26, осгосон байдалтайгаар 23 хүн нас барсан

Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилладаг.  Энэ жилийн хувьд “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Уг арга хэмжээний үед ямар төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлсэн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сар гарсаар 2623 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 630 буюу 19.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд 10-20 хувиар буурсан байна. Гэвч халаасны хулгайн гэмт хэрэг хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах, зодож гэмтээх тохиолдол нэлээдгүй бүртгэгдэж байгааг Л.Амармөрөн хэллээ.

 

Тиймээс цаашид шинэ жилийнхээ баярыг тэмдэглэж амжаагүй аж ахуй нэгж байвал хамт олондоо тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай. Мөн хамт олноороо баяр тэмдэглэчихээд нэгнээ хүргэж өгдөггүй, хоорондоо зодож маргалддаг. Улмаар харих замдаа осгож нас барах тохиолдол бүртгэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Тухайлбал арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож, хөлдж нас барсан байна. Мөн архины гүн хордлогын улмаас 26 хүн амиа алджээ. Иймд гудамж талбайд ухаангүй байдалтай хэвтэж байгаа хүнтэй таарвал яаралтай эмнэлэг болон цагдааагийн байгууллагад мэдээллийг шуурхай хүргэхийг зөвлөлөө.

 

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Арванхоёрдугаар сард согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд маш их нэмэгдсэн. Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг бол шинэ жилийн баярын өдрүүдэд 300 гаруй хүн өдөрт эрүүлжүүлэгдэж байна. Цэнгээний газрын тарах цагаар өдөр шиг хөдөлгөөн үүсч, автомашины түгжрэл үүсдэг. Хүүхдийн 100 орчимоор хэд хэдэн том баарны үүдэнд түгжрэл үүсч байна” гэлээ.

 

Энэ сард халаасны хулгайн 86 гэмт хэрэг бүртгэгджээ. Иймд зах худалдааны төвөөр баярын ширээний хүнсээ бэлтгэхээр явахдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Диваажинд эсвэл тамд очоод их л харамссан байх даа.
2019-12-27
Зочин:
Үнэн үү. Үнэн бол шинэ жил тэмдэглэхийг болиулах хэрэгтэй. Эсвэл угаартсан хүмүүсээ архинаас болгоод байна уу.
2019-12-27
ээ чааваас даа дайн байлдаан болоогүй биз дээ Сири Афганистан улсаас дор байна даа тайван амгалан орон байж
2019-12-27
Zocnin:
Shine jil temdeglej bgaa alban gazar taxi tureeslej oron gert ni hurgej odgog bmaar yum Kanadiin companyud ta uusan bol mashinaa orhiod zocnid buudald honood yaw eswel company iin tureeselsen mashinaar gertee hari gej ajilcnid hjniihee eruul mend ami nasiig hamgaaldag Gehdee hetertlee uudag iddeg hun bdaggyi yum
2019-12-26
Zocnin:
Shine jil temdeglej bgaa alban gazar taxi tureeslej oron gert ni hurgej odgog bmaar yum Kanadiin companyud ta uusan bol mashinaa orhiod zocnid buudald honood yaw eswel company iin tureeselsen mashinaar gertee hari gej ajilcnid hjniihee eruul mend ami nasiig hamgaaldag Gehdee hetertlee uudag iddeg hun bdaggyi yum
2019-12-26
зочин:
Энэ хавтгайрсан баяр нэртэй архидалтыг болимоор байнаа. Үндэсний баяр наадам, цагаан сараараа сайхан баярлахад хангалттай ш дээ.Архи амьдралд хэзээ ч сайн юм дагуулдаггүй. Хар бараан зүйлийг дуудаж байдаг бузар ус.
2019-12-26
irgen:
mongolchuud bydyyleg baidlaasaa salj hynii erhend haldaj uuchih gej tulgadagaa bolison zagt l arhinii yhel bagasah baihdaa………tegeed ch mongoloos oor shine jil geed l uugaad baidag uls baihgui bolson, shine jiliig chin zygeer l saihan ger orondoo esvel naiz nohodteigee, esvel salut buudhiig yzehch umuu oniig ydej , ugtaj saihan ongorooj surah heregtei, er ni alban gazruud shine jiliin bayar gej mongold l hiideg….hozrogdson buruu hevshil
2019-12-26
Zochin:
Zaa uuchih uuchih, shin jil boloj baihad arih uudaggvi noomoi yumuu goomoo yumuu nter gej yojildog hachin zangaasaal salchah heregteim bgaan, hugshin zaluu er emgvi, arihand mansuuraad yawaj baital naad Mongol uls chine sunuluu, Tegeed neeh baatar yum shig ongirooj baigaad shahchaad, uhtsen hoino n arihchan baisiin gej yaridag lalariin Yaduuu setgeltei hugiin pizdaaa nar shdee Mongolchuud
2019-12-26
Зочин:
Шинэ жилийг хавтгайруулан архидалт болгохоо больж гэр бүлийн баяр байсанаар нь үргэлжлүүлмээр болжээ. Хэдхэн хоногт шинэ жил тэмдэглэх гэж архи сархад хэрэглэснээс 49 эрдэнэт хүн амь насаа алдаж. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэл, насанд хүээгүй хүүхдийн амь насыг хохироосон гээд тоочоод байвал баяр тэмдэглэх нэрээр архидах нь үнэхээр муухай үр дагавар авчирч байгаа эрүүл ухаанаар тунгааж ард иргэд, байгууллага , төр засаг ч гэсэн хөл хорио тавимаар болжээ
2019-12-26
зочин:
Энэ хавтгайрсан баяр нэртэй архидалтыг болимоор байнаа. Үндэсний баяр наадам, цагаан сараараа сайхан баярлахад хангалттай ш дээ.Архи амьдралд хэзээ ч сайн юм дагуулдаггүй. Хар бараан зүйлийг дуудаж байдаг бузар ус.