“Эко Алтан Заамар” нэрээ өөрчилж “Бүрдэл Майнинг” болжээ

img

 

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компани хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс нэг ажилтан саяхан амиа алдсан. Мөн өнгөрсөн гуравдугаар сард тус уурхайд нуралт болж зургаан хүний осолдсон хэрэг гарсан. Онцгой байдлын аврагчид ослын газар олон хоногоор эрлийн шумбалт хийж, хоёрыг нь эсэн мэнд гаргаж, дөрвөн иргэний цогцсыг хайж гаргаж авсан юм.  УМХГ-аас тус компанийн үйл ажиллагааг зогсоох бичиг өгөөгүй гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлж байсан. 

 

 

Тэгвэл  энэ удаад “Эко Алтан Заамар” компани нэрээ сольж, “Бүрдэл Майнинг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болжээ. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

том авилга өгөөд гараад ирлээ дээ,түүнээс биш компанийн нэр өөрчлөгдөөд юу л болов гэж,ажил сайжрах уу
2019-12-26