ГИХГ ажлаа дүгнэлээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ. Хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, газар, хэлтсийн удирдлагууд, боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга нар болон тус газрын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо. 2019 онд байгууллагын хэмжээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг видео хэлбэрээр танилцуулсан юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн байгууллагын ажлын үр дүнг дүгнэж хэлэхдээ “ 2019 он манай хамт олны хувьд хууль, эрх зүйн орчноо улам сайжруулах, албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, мөн бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлсэн “бүтээлч” жил байлаа.” хэмээн онцолж, цаашид энэ эрч хүчээрээ улам амжилттай ажиллахыг хүслээ.
Мөн энэ үеэр ажил үйлсээрээ 2019 онд хамт олноо манлайлан, эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдад төрийн дээд одон медаль болон байгууллагын нэрэмжит шагналыг гардууллаа.
Эх сурвалж: ГИХГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ