“Press Photo-2011”-ийн шилдэг гэрэл зургийн эзэд тодорлоо

img

“Mongolian photo news” сэтгүүл, www.inet.mn   сайтаас зохион байгуулсан -“Press photo -2011” оны гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын гэрэл зургийн танхимд нээлтээ хийж шилдэг уран бүтээлчдээ шалгарууллаа. Уралдаанд маань 80-аад гэрэл зурагчин 250 орчим бүтээлээ  уралдуулсан юм. Сэтгэл догдлуулсан, ухаарал өгсөн,   эмзэглэл тээсэн улс төр, урлаг, нийгэм, спортын халуун агшинуудаас өнгөрсөн жилийг тэр чигт нь тольдож болохоор байв. PRESS  PHOTO-2011” оны шилдэг үйл явдлыг харуулсан анхдугаар фото уралдаан таван төрөлд шалгарсан шилдэг бүтээлийн эзэд: Гран При “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Ренцэндорж “Таван толгойн түүрэн” Байгаль орчин Байгаль орчны сайд асан Ц.Адьяасүрэн “Газар усны төлөөх тэмцэл” Спорт Эдийн засагч, бизнесмэн Н.Төрбат “Алтан гоол” Нийгэм “Өдрийн сонин” Мөнх-Эрдэнэ “Хүсэл хясал” Соёл урлаг “Өнөөдөр сонин” Г.Эрдэнэтуяа “999 морин хуурын эгшиг” Улс төр, үйл явдал “Өдрийн шуудан” Б.Ганбаяр “Б.Хурц эргэж ирсэн нь” бүтээлүүд шалгарсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ