Шведийн хаан ач нарынхаа хэргэмийг хасчээ

img

 

Шведийн хаан Карл Густав таван ач хүүгийнхээ хааны угсааны хэргэмийг хурааж байгаагаа мэдэгджээ. Энэ шийдвэрээ тэрбээр жил бүр уламжлал болгон ард түмэндээ хандаж хэлдэг Зул сарын баярын мэндчилгээнийхээ үеэр дуулгасан байна. 

 

Мэндчилгээндээ тэрбээр Зул сар бол өөрийнх нь хувьд "бодож эргэцүүлэх" үе байдаг гээд энэ нь хааны гэр бүлд ч хамааралтай хэмээн онцолжээ. Карл Густав гэр бүлээс нь ирээдүйд төлөөлөх албан ёсны төлөөлөгчийг нэрлэсний дээр таван ач хүүгийнхээ хааны угсааны хэргэмийг хасч байгаагаа мэдэгдсэн байна. 

 

"Миний ач нар өөрсдөө ирээдүйгүээ сонгоход энэ нь хэрэгтэй гэж найдаж байна. Манай гэр бүлд нэгээс долоо насны долоон ач хүү бий. Долоон хөвгүүн гэдэг үргэлж л тайван чимээгүй байна гэж байхгүй, гэхдээ л их хөгжилтэй шүү" хэмээн тэрбээр ярьсан байна. 

 

Долоон ачаас хэргэмээ хураалгасан таван ач хүүгийн дунд  ханхүү Карл Филипп болон гүнж Мадлен нарын хүүхдүүд багтжээ. Ингэснээр тэднийг "Эрхэм дээдэс" гэж дуудахгүй бөгөөд гэхдээ тэд хааны гэр бүлийн гишүүд хэвээрээ мөн гүн болон гүнгийн ахайтан гэсэн цол хэргэмээ хэвээр хадгалах гэнэ. Түүнчлэн ирээдүйд тэд татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулах эрхгүй, гэхдээ хааны удмын нийгмийн үүрэг хариуцлагыг гүйцэтгэх юм байна.

 

Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ