Сэрэмжлүүлэг: Согтуурсан үедээ амиа егүүтгэжээ


Согтуурсан үедээ амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал БГД-ийн ...хороонд байрлах цэцэрлэгийн өргөтгөлд 44 настай эрэгтэй Д нь согтуурсан үедээ өөрийнхөө хүзүүг хутгаар зүсч цус алдсаны улмаас амь насаа алдсан байж болзошгүй хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Иймд иргэд, олон нийт баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадвараа алдаж амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ