Өнөөдрөөс хүйтний эрч эрс чангарна

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 29-нөөс 30-нд шилжих шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны  12 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Алтай өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтай өвөр говиор 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Дархадын хотгороор 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө хүйтэрч 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна. 

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө хүйтэрч Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө хүйтэрч 17-19 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт утаа ихсэж байна уу? Хүйтэрхээр ихсэнэ гээд байсан эксдпэртүүдийг хир их мэдлэгтэй нь хармаар байна бахархмаар байна
2019-12-29