Ж.Чинбүрэн: ХСҮТ-ийн чармайн ажилласан үйлсийг үнэлсэнд баяртай байна

Өнөөдөр Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. ШагналХСҮТ-ийн ерөнхий захирал, Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн сэтгэгдлийг сонсоход:
-Энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй өдөр Монголын ард түмний дэмжлэгтэй, хайр ивээлийг нь хүртэж төрийн дээд шагнал хүртсэндээ баяртай байна. Аав ээждээ, хань ижил, найз нөхөд, хамт олон, багш нартаа баярлаж байна. Өнөөдөр ХСҮТ дэлхийн анагаах ухааны ололтыг ард иргэддээ хүргэж, өвчин зовлонгүй байлгахын төлөө хичээн чармайж ажиллаж байгаа үйлсийг үнэлж байгаад баяртай байна. Ард иргэддээ эрүүл энх, сайн сайхныг хүсье хэмээв.
ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнд гавьяат эмч цол хүртээлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим хүмүүст төрийн дээд, одон медаль хүртээлээ.
Улсын III эмнэлгийн зөвлөх эмч Ч.Пунцагт Ардын эмч, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнд гавьяат эмч, Улсын филорманийн Баянмонгол чуулганы хөгжмийн зохиолч Ж.Энхбаярт урлагийн гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртээлээ. Мөн эрхэлсэн салбартаа амжилт гаргасан зарим хүмүүсийг гавяат цолоор шагнаж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ