Б.Гүнбилэг: Төрийн сайд хүнд наад зах нь Mонголоо гэсэн этик байх ёстой

img

 

Хууль зүйн ухааны доктор, “Уухай” хөдөлгөөний гишүүн Болдбаатарын Гүнбилэгтэй ярилцлаа.

 

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн асуудлаар ҮАБЗ-д хандсан.  Үнэн мөнийг олж, шийдвэр гаргахыг хүссэн.  Яагаад заавал ХЗДХ-ийн сайдын асуудлыг хөндөх болов?

 

-Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа бүхий л асуудал хууль зүйн салбартай, хариуцлагын тогтолцоотой холбоотой. Ц.Нямдорж сайд сүүлийн 20 гаруй жил хууль зүйн салбарыг толгойлохдоо маш олон хардлагад өртсөн байна.  Хувь хүнтэй нь холбогдуулж, “Жаст”-ын Ш.Батхүүгийн улсад учруулсан хохирлыг Г.Алтан гэдэг хүнээс гаргуулах асуудал, УИХ-ын гишүүн байж “Эрдэнэт” үйлдвэрт олон мянган ам.долларын шахааг ярьж, зуучилсан гэх хэрэг.  Угтаа бол УИХ-ын гишүүн хүүдээ давуу байдал олгохоор ярьж болохгүй гэсэн агуулгатай хуулийн зохицуулалт бий. “Алтжин” компани, “Олон Овоот”-ын уурхайн лиценз, сэтгүүлчдийг тагнаж, чагнадаг асуудал.  “Бэлла Виста” гэдэг үнэтэй байранд үнэгүй амьдардаг гэх мэдээлэл, төрийн сайдын тансаг зэрэглэлийн хэрэглээ, машин тэрэгний асуудал, С.Зоригийн хэрэг, хөөн хэлэлцэх хугацаагаар хэдэн триллион төгрөг завшсан нөхдийг ялгүй гаргаж байгаа асуудал гээд энэ хүнд холбогдож хардагдаагүй хэрэг алга. Үүнийг УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж, дэд сайд асан Б.Энхбаяр зэрэг олон хүн ил тод хэлж байна. УИХ-ын чуулган, байнгын хорооны хурал, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их ярьж байна.

 

Төрийн хариуцлагатай өндөр албан тушаалтнууд болохоор ярьж буй зүйл нь үндэслэл, нотолгоотой байлгүй гэсэн бодол нийгэмд төрчихөөд байна.

 

-Түүнтэй холбоотой мэдээллүүд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа тухай тодотгосон байсан.  Үүнийг тайлбарлахгүй юу?

 

-Хуулийн салбарыг ийм хүн толгойлж байгаа, нөгөө талаас ганц нэг хэрэг биш, улс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын төвшинд хүртэл яригдах асуудал болчихлоо. Зурагтаар улстөрчдийн тухай цуврал кино үздэг шиг, энэ сэдвүүд олонд яригдаад өнгөрдөг байж болохгүй. Тиймээс иргэдийн эргэлзээг тайлахын тулд эдгээр асуудлыг хуулийн байгууллагуудын анхаарлын төвд аваачиж, ҮАБЗ-д хүсэлт гаргасан юм. Холбогдож байгаа хэргүүд нь нэг хэрэг биш, маш олон хэрэг. Ганц хэргийг бол тэгээд хуулийн аль нэг байгууллага шийдээд явчихна гэж болох. Гэтэл энэ хүнийг шалгахад УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн салбарын сайд гээд явахаар хэрэг үнэн зөвөөр, хараат бусаар хянагдах уу гэдэг асуудал бас урган гарна. Би энэ хүнийг зүгээр УИХ-ын гишүүнээсээ больчих нь, сайдаа өгчихөд болно гэж хандаагүй. Нийгэмд үүссэн гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг шалгаач гэж анхааруулж байгаа юм. Шалгаад юмгүй бол үнэнхүү шударга хүн юм, УИХ-ын сонгууль болгонд цэвэрхэн санхүүжилт босгон өрсөлддөг юм байна.  Ашиг сонирхлын зөрчилгүй аятайхан хүн байна гэж бодох. ҮАБЗ-д өгч байгаа нь ийм учиртай.

 

-ҮАБЗ-д хандсанаас  хойш ХЗДХ-ийн сайдаас ямар нэгэн байдлаар тантай холбоо барьсан уу.   Ер нь таны хувьд ямар харилцаатай байдаг вэ?

 

-Би энэ хүнийг шүтэж, хүндэтгэж ирсэн юм. Тэр утгаараа хамт ажиллах, юм сурахыг байнга боддог байлаа. Удирдлага дор нь ажилласан он жилүүд бий. Хуулийн байгууллагын аж ахуй тал дээр энэ хүний хийсэн зүйлс их, бид талархаж явдаг. Гэхдээ цаг хугацаа хөврөх тусам, нийгмийн байдлыг харах тусам хийснээсээ илүүтэй гай чирж байгаа юм биш байгаа гэж эргэлзэхэд хүрээд байна. Одоо болсон байх аа. Цэг тавих цаг нь мөн. Үзлээ, харлаа, ханалаа. Зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа гэдэг сэдэв гэхэд Монгол төрийн тусгаар тогтнолд хангалттай лай ланчигаа авчирч байна. Сайд над руу яриад яахав дээ. Өмнө нь наад Б.Гүнбилэгийгээ болиул энэ тэр гээд хуулийн багшийг маань загнаж, хэлүүлсэн байна лээ. Настай хүнд хэцүү л байгаа байх. Хувь хүний хоорондын асуудал биш.  Энэ бол монгол төрийн оршин байх эсэх, хууль засаглах эсэх, ирээдүйд үр хүүхэд минь ямар нийгэмд амьдрах вэ гэдэг асуудал. Улстөрчид ард түмнийг цагаан цас гэж харж болно. Харин хуульчид тийм биш, бид реакцаа алдаж болохгүй. Бидний нуруун дээр энэ тусгаар тогтнол чинь оршиж байгаа.

 

-ҮАБЗ-өөс энэ талаар шийдвэр гаргах болов уу.  Та ямар итгэл үнэмшилтэй байна вэ?

 

-Заавал ямар нэг шийдвэр гаргаач гээд байгаа юм байхгүй. Хэлэлцэж өгөөч гэж байгаа юм. Хэлэлцэнэ гэдэг нь хуулийн байгууллагуудын хувьд маш том анхаарал авчирч байгаа хэрэг.  Харин хэлэлцэхгүй гэвэл өөрөө бас факт баримт болно. Хуулийн зохицуулалтууд бүгд хоорондоо холбоотой. Ямар ч шийдвэр гаргасан бай үр дагавартай байна гэсэн үг. Энэ талаар цаашид хийх алхмуудаа төлөвлөөд байж байна.

 

-Саарал жагсаалттай холбоотой асуудлаар Ц.Нямдорж сайд тайлбар өгөхдөө “Оюутолгойн гэрээ”-г хөдөлгөж эхэлсэн учраас том гүрнүүдээс сануулга ирсэн гэх тайлбар өгсөн.  Энэ талаар таны байр суурь?

 

-Оюутолгойн гэрээний асуудлаар маргавал бид олон улсын арбитр дээр ялагдана гэж Ц.Нямдорж сайд хэвлэлээр сар гаруйн өмнө ярьсан даа. Дубайн гэрээний асуудлыг Монголын төр дахиж ярих ёстой. Гэтэл арбитр дээр Монгол улс  ялагдана гээд манай талын хамгийн том хуульч нь яриад байгааг ерөөсөө ойлгоогүй. Яримаар байвал засаг дотроо, намын бүлэг дотроо ярих ёстой.  Харин зурагтаар бичлэг хийгээд яриад байдаг, ийм завхарсан хууль зүйн сайд гэж байх уу.  Ц.Нямдорж сайдын энэ яриа цаашид энэ маргааныг хянан шийдвэрлэхэд монголд сөргөөр нөлөөлнө. Монгол төрийн сайд хүнд наад захын монголоо гэсэн этик байх ёстой. Сүртэй, сүртэй юм ярьж олны анхаарлыг татаж, үеийн үед дархлагдсан сайд байх нь гол биш.  Адчилсан ёс, шударга ёсыг тогтоож, мөнгө угаах, авлигын эсрэг хэрэгтэй тэмцэж, гэмт хэргийг бууруулах нь чухал. Гэтэл жил ирэх бүр авлигын үйлдэл ихсээд, эдийн засаг доройтоод байна. “Саарал жагсаалт”-ад ороход хууль зүйн салбар хамгийн их нөлөөлсөн. Одоо дээр нь нэмээд Эрүүгийн хуулийн төсөл нь бэлэн болчихоод байхад зарим хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хараад УИХ-д өргөн бариагүй гэдэг асуудал нэмэгдэж байна. Ер нь яагаад хөөн хэлэлцэх хугацааг ингэж багасгасан юм. Би эрүүгийн эрх зүйн зарим докторуудаас лавлаж асуусан. Хөөн хэлэлцэх хугацааг үнэхээр багасгачихсан гэж нарийн мэргэшсэн хуульчид хэлээд байна. Би буруугүй, чи буруутай гэж Ц. Нямдорж, ЖДҮ-д холбогдосон Х. Нямбаатар нарын эргэж буцсан маргааныг зурагтаар хараад өнгөрмөөргүй байна. Монгол ямар том хохирол амсч байгаа вэ гэдгийг ард түмэн маань ойлгоосой.

 

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг маш олон жил шалгагдаж байна.  2019 онд түүний “Стандарт” банкинд тавьсан өрийн дарлаа.  Үүнтэй зэрэгцэн хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж байна.  Энэ асуудалд ХЗДХ-ийн сайдыг хардаж байгаа нь үнэн л дээ?

 

-Б. Пүрэвдорж гишүүнээс асуусан нь дээр байх. “Олон овоот”-ын уурхай нь “Жаст”-ын Ш.Батхүүд байснаа бэлэглэлийн гэрээгээр Г.Алтан гэдэг хүнд очсон. Тэр нь 600 орчим сая ам.долларын үнэтэй, түүнийг төр авах ёстой. Гэтэл Г.Алтан гэдэг нь Ц.Нямдорж сайдын хүн, Засгийн газар хууль зүйн сайдынхаа эсрэг хөдөлж чадах уу.  Ийм утгатай яриануудыг Б.Пүрэвдорж гишүүн өгсөн байсан. Би ярианы бичлэгийг ҮАБЗ-д гаргасан хүсэлтдээ линкээр нь тодорхой зааж өгсөн байгаа. Одоо тэгээд шалгах байлгүй гэж найдаж байна. Цаашид  он гаргаад, улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудлуудыг хуульчийн хувьд холбогдох газруудад тавих болно. Хөндөх, ярих, асуулт тавих сэдэв маш их байна. Бид бүгдээрээ нийтээрээ нэрэлхүү, зурагтаар ярихаас цаашгүй байснаас нэг ч болов хуульч, хуулийн дагуу зохих байгууллагуудад нь хандаад явъя гэж бодож байна. . Хэл амаар нүдүүлж л байна. Хүнтэй эвтэй бай, хүний нэр бүү дурд, хүн гэж байхаар зарчим ярь гэсэн яриаг гэдгийг олон жил хангалттай сонслоо. Одоо болъё. Нэр устай нь нэрэлхэлгүй хэлж яваагүйн гай бол бидний өнөөдрийн бодит байдал. Улсын маань байж байгаа царай нь энэ.  Өрний хүүдий болсон. Би хувьдаа залхаж байна. Тиймээс шийдэмгийгээр хичээнгүйлэн асуудлуудаа цаашид өөр олон сэдвээр тавих болно.

Эх сурвалж: Polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ШҮҮМЖ:
НЯМДОРЖИЙН ШЭЭСНИЙ БИЧИГЧИД ӨМӨӨРӨН САНДАРЧ БН АА ХАХА
2019-12-31
ХАХА АРД ТҮМЭНЭЭ ТЭНЭГ Л ГЭЖ БОДСООР УУ????? МАНЫ МАЛАНЦАРУУДАА.. САРЫН 42000, МЯНГААР БОДООД НЭГ ЖИЛЭЭР ТООЦОХОД 4200,000 /ДӨРВӨН САЯ ХОЁР ЗУУН МЯНГА / ТӨГ . ТЭГЭЭД 14Н ЖИЛЭЭР ҮРЖҮҮЛЭЭД ТӨЛХӨД 58000,000 ТӨГ ЮМ ГЭНЭЭ, АРД ТҮМЭН ХЭДЭН ЖИЛИЙГ ОРОЛУУЛАН ТООЦУУЛАХ ГЖ ХООСОРХ ЮМ БН Л ДАА __ТМ ҮҮ
2019-12-31
ШҮҮМЖ:
НЯМДОРЖИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ШЭЭСҮҮД БҮҮ ХУЦ.. НЯМДОРЖТОЙГОО ДАЛД ОРООРОЙ ХАХА АРД ТҮМЭНЭЭ ТЭНЭГ Л ГЭЖ БОДСООР УУ????? МАНЫ МАЛАНЦАРУУДАА.. САРЫН 42000, МЯНГААР БОДООД НЭГ ЖИЛЭЭР ТООЦОХОД 4200,000 /ДӨРВӨН САЯ ХОЁР ЗУУН МЯНГА / ТӨГ . ТЭГЭЭД 14Н ЖИЛЭЭР ҮРЖҮҮЛЭЭД ТӨЛХӨД 58000,000 ТӨГ ЮМ ГЭНЭЭ, АРД ТҮМЭН ХЭДЭН ЖИЛИЙГ ОРОЛУУЛАН ТООЦУУЛАХ ГЖ ХООСОРХ ЮМ БН Л ДАА __ТМ ҮҮХАХА
2019-12-31
zob zaluusiig demjie avilgaalchid sonotugeii
2019-12-30
Зочин:
Ягтл үнэн бодит байдлыг хэллээ. Энэ залуу юу хийсийн . Аав ээжээрээ гул барьж л Ми- н хуульч хийж бснаа Миг унахаар нь нээг их шударга хшн болж Уухай гэдэг залуучуудаар бамбай хийж улс төрч болж жүжиглэж бх шив . Чиний ЭТИК шалан дээр бгаа бх шүү ... Манангийн цүнх баригч !!!!!
2019-12-30
Oojoo ch bas l neeg ih Ethic tei hunii huulin zovloh baigaagaaui l baih odoo ta nar you ch yariad ard irged itgehee bolison
2019-12-30
Нямдоржид буруу байж болноо.Хуулийнхаа хурээнд шийдэх байлгуй.Тэгэхдээ унэн худал нь мэдэгдэхгуй хэргийг ухаж тенхеед эбэгийн хамаатанПурэвдопж,Энхсайхан ав гай нар узэж тарж б.наа.Нямдорж хэрэг хмйсэн бол шийтгуулдэг л юм б.гаа биз.Нямдоржийг дараад авбал жаахан ч гэсэн амьсгаа авах олон хун байгаадаа.Хийчихчэн хэргийг енее маргаашдаа аргалж болно.Хэзээ нэгэн цагт унэнд гуйцэгдэнэ дээ
2019-12-30
нямдорж ямар ч байсан эрдэнэтийн 49 хувийн хулгай дээрэм, зоригийн аллагын хэргээр хүнийг ёс бусаар тамлан тарчилгаж яргалсан, тэр ажиллагааг миеэ -элбэгдорж захиалж, хурц гүйцэтгүүлсэн гэдэг дээр хатуу байр суурьтай байж ямар ч бол эдгээр ааймшигт хэргүүд хуулийн хүрээнд явагдах болсон. тэгээгүй бол үнэндээ хав дараатай одоо бараг эрдэнэтээ элбэгдоржид алдчихсан, зоригийн аллагын хэрэг дахин босч ирэхээргүй төрийн нууц гээд 20 жилээр хав дарагдчихсан 2 амьтан төдхөн тэгээд мажийх нь тодорхой байсан. тэд ч түүнийг л хүсч бсан шүү дээ. үнэн юм үнэнээрээ дээр. нямдоржийг энэ 2 ноцтой хэргээс болж ноцоод бна уу гэж олон хүн бодож бгаа яагаад гэхээр урд өмнө ингэж ярьдаггүй хэдхэн хүн хэл орчихсон, тэр нь дандаа эхнээсээ тэр хэргүүдийг хамгаалах чиглэлтэй хүмүүс байх юм, тэгэхээр л итгэл төрөхгүй, хариу авч улмаар бусдыг нь айлгаж, өөрсдийгөө хамгаалах гэж бна л гэж хүмүүс үзэж бна. эрдэнэт ч ил цагаан дээрэм бсан тул улс буцаагаад авчихсан, харин хурц нарыг авч үлдэх л гд бна
2019-12-30
ШҮҮМЖ:
НЯМДОРЖИЙН ШЭЭСНИЙ БИЧИГЧИД ӨМӨӨРӨН САНДАРЧ БН АА ХАХА
ХАХА АРД ТҮМЭНЭЭ ТЭНЭГ Л ГЭЖ БОДСООР УУ????? МАНЫ МАЛАНЦАРУУДАА.. САРЫН 42000, МЯНГААР БОДООД НЭГ ЖИЛЭЭР ТООЦОХОД 4200,000 /ДӨРВӨН САЯ ХОЁР ЗУУН МЯНГА / ТӨГ . ТЭГЭЭД 14Н ЖИЛЭЭР ҮРЖҮҮЛЭЭД ТӨЛХӨД 58000,000 ТӨГ ЮМ ГЭНЭЭ, АРД ТҮМЭН ХЭДЭН ЖИЛИЙГ ОРОЛУУЛАН ТООЦУУЛАХ ГЖ ХООСОРХ ЮМ БН Л ДАА __ТМ ҮҮ
ШҮҮМЖ:
НЯМДОРЖИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ШЭЭСҮҮД БҮҮ ХУЦ.. НЯМДОРЖТОЙГОО ДАЛД ОРООРОЙ ХАХА АРД ТҮМЭНЭЭ ТЭНЭГ Л ГЭЖ БОДСООР УУ????? МАНЫ МАЛАНЦАРУУДАА.. САРЫН 42000, МЯНГААР БОДООД НЭГ ЖИЛЭЭР ТООЦОХОД 4200,000 /ДӨРВӨН САЯ ХОЁР ЗУУН МЯНГА / ТӨГ . ТЭГЭЭД 14Н ЖИЛЭЭР ҮРЖҮҮЛЭЭД ТӨЛХӨД 58000,000 ТӨГ ЮМ ГЭНЭЭ, АРД ТҮМЭН ХЭДЭН ЖИЛИЙГ ОРОЛУУЛАН ТООЦУУЛАХ ГЖ ХООСОРХ ЮМ БН Л ДАА __ТМ ҮҮХАХА
Хятадыг маафи Манангийн шээс Хужаа гүнбилэг монголоос зайлаарай
2019-12-30
irgen:
ene hyniig tanihgui, nyamdorj bol yuch shiidej chadaagui eee…yadarsan heden gytgegdsen hils heregt tamluulsan hymyysiin buruugui notlogdood baihad sullah chadvarch ygui said, tor bol odoo duusaa shdee oorsdiin hiisen hergee hamgaalah gej hoon helelzyyleh huuliig oorchilson muusain luivarchid oor heleh yg alga
2019-12-30
zochin:
Гүнбилэг 2020 оны сонгуульд өрсөлдөх гээд байгаа юм байхдаа. Дандаа ааваараа крандуулах сайхан биш шүү
2019-12-30
shodorgos:
medlegtei chadvartai hun baidgiin, hooson tolgoi min
2019-12-30
shodorgos:
mundag zaluu demjij bn.
2019-12-30
shodorgos:
zavaan hogiin lalar nyamdorjiig zailuulya, hyatadiin tagnuul gedeg ni batlagdaj notlogdson zuil, mongol turiin tisgai alga notloson sh tee. ene uhdeggui udeer hurdan zail!
2019-12-30
ЗӨВ:
ЗҮГЭЭР Л ЗӨВ
2019-12-30
Энэ Нямдорж гэх шударга дүр эсгэгч худалч саыдыг төрөөс зайлуулах ч багадна.
2019-12-30
Нямдоржид буруу байж болноо.Хуулийнхаа хурээнд шийдэх байлгуй.Тэгэхдээ унэн худал нь мэдэгдэхгуй хэргийг ухаж тенхеед эбэгийн хамаатанПурэвдопж,Энхсайхан ав гай нар узэж тарж б.наа.Нямдорж хэрэг хмйсэн бол шийтгуулдэг л юм б.гаа биз.Нямдоржийг дараад авбал жаахан ч гэсэн амьсгаа авах олон хун байгаадаа.Хийчихчэн хэргийг енее маргаашдаа аргалж болно.Хэзээ нэгэн цагт унэнд гуйцэгдэнэ дээ
ЗӨВ:
ЗҮГЭЭР Л ЗӨВ
мэлгэр данжаадын нууц хүү халзан данжаад
2019-12-30
Хурцийн ТАЙВАН 1990 онд Улаанбаатар хотод төрсөн
2019-12-30
Х.Тайван нь согтуурсан үедээ гишүүний нүүрэн тус газарт нь архины шилээр нэг удаа цохин гэмтэл учруулсан бөгөөд маргаан үүсэх үед нь хамт байсан хүмүүс нь таслан зогсоосон байна. Түүнийг юуны учир ийнхүү гишүүний толгой руу архины шилээр цохисныг одоогоор нууцалсан хэвээр байна. Уг асуудлыг хоёр тал ихэд нууцалж байгаа бөгөөд баттай эх сурвалжийн мэдээлсэнээр одоогоор хүнд гэмтээд буй гишүүн цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь нүүрэндээ багагүй хэмжээний гэмтэл авсан эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж байгаа аж.
2019-12-30
Хурцийн ТАЙВАН 1990 онд Улаанбаатар хотод төрсөн
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын хүү Х.Тайван нь согтуурсан үедээ архины шилээр цохиж хүнд гэмтээжээ.
2019-12-30
энэ бүх асуудлаас Нямдорж нэг бол нэрээ цэвэрлэ, нэг бол үүнийг хуулийн байгууллага үнэн зөвөөр шалгаж яригдаад байдаг зүйлүүд үнэн аваас энэ хүнийг төрөөс үтэр түргэн зайлуулах 2 л зам байгаа. Тэрээр бүх асуудалд дуугүй, эсхүл хууль бус тайлбар хийж бардаж суудаг нь нэг л юм хэлээд байдаг. шахаа, зоригийн хэрэгтнийг өмгөөлдөг, алтжингаас байр үнэгүй авсан, хүний муу муухайд хэт дурдлага зэрэг нь энэ хүнийг насны эцэст нэг юм дуулгах байхдаа.
2019-12-30
Zochin:
Ajaad baihad Gunbileg,Nyambaatar,Radnaased metiin nusgai batsaanuud huuliin salbariig udirdah sanaatai ym bish uu. Huuhduud arai l juldana foo . Ene salbariig hudlaa yridag bish ym hiideg hun ydirdah shaardlagatai .
2019-12-30
Зочин:
Энэ өөрөө этиктэй юу? Цүнх баригч , Ми- д долигонож бгаад одоо унахаар нь зангаа хувилгаад Уухай ч гэх шиг шог гараа үзүүлээд .... Эцэг эхийн кранаар л дээшиосэн блхоос чадлаараа л лав биш . Иймэрхүү юмнуудыг одоо члгаж чаддаг болсон шд ард түмэн маань . Залуу минь ээж аавын чинь карьер ч бас дууссан !!! Мэдэж ав !! Чадал чтнь хүрэхгүй !!!
2019-12-30
иргэн:
Халзан толгойт чи ч ѳѳрѳѳ олигтой хүн биш дээ
2019-12-30
зочин:
энэ хун бизнес мэддэггуй эсвэл мэдээлэл дутуу хун юм бна олон овоот тэгж 600 сая л доллар байтугай 6 сая тогрогний ч унэ байхгуй хоосон ашиггуй хуурамч орд байсан нь нотлогдоод батхуу шоронд сууж бна ш дээ
2019-12-30
ЧИ:
ХАХА ТОМ УЛС ТӨРЧ ГЭЖ ЯМАР ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ ЭРГҮҮ ГӨЛГӨӨ ЧАЦАГА ЦАРАЙЛСАН ЧАМ ШИГ ЮМАНД Ц НЯМДОРЖ ТАГНУУЛЖ ТЭГЖ ХАРАГДДАГ БАЙХ ХАХА
2019-12-30
зочин:
Энэ халзаадай тийм ч залуу харагдахгүй л байна даа...
2019-12-30
Монгол Иргэн:
ХАЛЗАН ТОЛГОЙ ЧАМД БОЛОН чиний хайртай Ми..ОВОГТ-д ИЧИХ Нүүр ЭТИК байдаг уу...
2019-12-30
zochin:
tiimee nyamdorjiig shudarga gj itgedeg bailaa getel yarij helj baigaa heblel medeelliin hejrgsleliig ashiglaj ard tumend taalagdah taktik hejreglej buig haraad oi gutdag. mongol toriin hutguur nam bulegleliin horchin gedeg ni ulam bur medjegdeed ............. tor tsevershih ooroos ni ehelmeer umaa toroos zailah heregtei........tegvel tord tom buyan bolno..........
2019-12-30
ЭТИКГҮЙ НЬ САЙД БОЛДОГ БОЛСОН:
САЙД ХИЙЖ ҮЗЭХ ГЭЖ САЙД БОЛЖ БАЙНА. МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ ДУУСАХГҮЙ ....
2019-12-30
Eej ni aimaar heruulch
2019-12-30
shodorgos:
medlegtei chadvartai hun baidgiin, hooson tolgoi min
ЗОЧИН:
Том улс төрчид рүү дайралт хийх, гутаан доромжлох, гүжир гүтгэлэг тараах замаар өөрсдийн нэр хүндээ өсгөх, нийгэмд танигдах гэсэн явуургүй, богино бодолтой цүнх баригч залуучуудын нэг.
2019-12-30
Зочин:
Ягтл үнэн бодит байдлыг хэллээ. Энэ залуу юу хийсийн . Аав ээжээрээ гул барьж л Ми- н хуульч хийж бснаа Миг унахаар нь нээг их шударга хшн болж Уухай гэдэг залуучуудаар бамбай хийж улс төрч болж жүжиглэж бх шив . Чиний ЭТИК шалан дээр бгаа бх шүү ... Манангийн цүнх баригч !!!!!
shodorgos:
zavaan hogiin lalar nyamdorjiig zailuulya, hyatadiin tagnuul gedeg ni batlagdaj notlogdson zuil, mongol turiin tisgai alga notloson sh tee. ene uhdeggui udeer hurdan zail!
Зочин:
Энэ өөрөө этиктэй юу? Цүнх баригч , Ми- д долигонож бгаад одоо унахаар нь зангаа хувилгаад Уухай ч гэх шиг шог гараа үзүүлээд .... Эцэг эхийн кранаар л дээшиосэн блхоос чадлаараа л лав биш . Иймэрхүү юмнуудыг одоо члгаж чаддаг болсон шд ард түмэн маань . Залуу минь ээж аавын чинь карьер ч бас дууссан !!! Мэдэж ав !! Чадал чтнь хүрэхгүй !!!
ЧИ:
ХАХА ТОМ УЛС ТӨРЧ ГЭЖ ЯМАР ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ ЭРГҮҮ ГӨЛГӨӨ ЧАЦАГА ЦАРАЙЛСАН ЧАМ ШИГ ЮМАНД Ц НЯМДОРЖ ТАГНУУЛЖ ТЭГЖ ХАРАГДДАГ БАЙХ ХАХА
иргэн:
Маш зөв сэдэв хөндсөн байна. Ийм зөв залуусыг хэдэн талаас нь бөөрлөхгүйгээр дэмжих хэрэгтэй. Нямка сайд чинь Алтангийн байранд түрээс төлөхгүйгээр амьдардаг гэж өөрөө хэлсэн байх аа. Энэ юуг өгүүлнэ вэ????
2019-12-30
shodorgos:
mundag zaluu demjij bn.
зочин:
Энэ халзаадай тийм ч залуу харагдахгүй л байна даа...
ҮНЭН:
Ц. НЯМДОРЖ ДАЛД ОРХООР Л ХУУЛИЙХАН ЖААХАН ХӨЛ ГАРАА ОЛОХ БАЙХ.. ТЭРНЭЭС НААШ ГОРИДТОЛГҮЙ БАЙХ ДАА ГҮНБИЛГЭЭ..
2019-12-30