Нийтийн байранд гал гарч утаажилтын бүсээс 29 иргэнийг гаргажээ


Нийтийн байранд гал гарч Онцгой байдлын аврагчид утаажилтын бүсээс 29 иргэнийг гаргаж амь насыг нь авран хамгаалжээ.
Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Рашаант”-ын 7 дугаар гудамжинд иргэн Б-ын 18х10 метрийн хэмжээтэй нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 04:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 04:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан байна.
Утаажилтын бүсээс 29 иргэнийг гаргажээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ