УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.
Хуулийн төсөл дэх ажлын хэсгийн оруулсан саналаар санал хураалт явуулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна. "Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахдаа торгуулийг 10 сая төгрөг гэж байна. Ингэхдээ ангилалтай байх хэрэгтэй. "Оюутолгой"-г Зөрчлийн хуулиар 10 сая төгрөгөөр торгох, ТҮЦ-ийг 10 сая төгрөгөөр торгох ялгаатай шүү" гэлээ. Гишүүн Д.Лүндээжанцан:
-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн заалтуудаар санал хурааж явуулах нь зөв. Цаашдаа Дээд шүүхийин тайлбар хэрэгтэй. Амьдрал баян. Хууль өөрөө амьдрал. Байгаль орчинд хохирол учруулбал ямар нь зөрчил, ямар нь эрүүгийн хэрэг болох вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
Уншиж байна |