Залуу аав, завгүй ээжүүд “Histore.mn”-ээр зочлоорой

img

Та ажилтай, таны эхнэр бяцхан үртэйгээ гэрээсээ гарч чадахгүй байна уу? Тэгвэл түргэн шуурхай хүргэлттэй хүүхдийн хувцас хэрэглэлийг цогцоор нь багтаасан HISTORE.MN онлайн дэлгүүрт хандаарай.

 

Ээж, хүүхдүүдэд зориулсан 2000 орчим бараа, бүтээгдэхүүнтэй уг онлайн дэлгүүрийн хоёрдахь салбарыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Саруул” хороололд өнгөрөгч бямба гарагт /2020.01.04/ нээлээ. Дэлгүүрийн нээлтийн үеэр "Histore" дэлгүүрийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Онлайн дэлгүүр нээх санаа анх хэрхэн төрсөн бэ? Эднээс яриагаа эхэлье.

 

-Би хоёр жилийн өмнө аав болсон. Тухайн үед өглөө эрт би ажилдаа гараад явчихна. Ард нярай хүүхэдтэйгээ үлдсэн эхнэр маань живх нь дуусчихсан тохиолдолд гараад авч чадахгүй асуудал үүсдэг байлаа. Гэтэл би ажлын шаардлагаар оройтох өдрүүд цөөнгүй. Тиймээс намайг орой харихаас нааш хүүхэд маань живхгүй байна. Үүнээс үүдээд гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд хаалгыг нь тогшоод живхийг нь хүргээд өгдөг үйлчилгээ хэрэгтэй юм байна хэмээн бодож байлаа. Ингээд 2019 оны есдүгээр сард “Histore.mn” гэх хүүхдийн бараа бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлийн төрөлжсөн онлайн дэлгүүрийг нээсэн. Анхны салбар дэлгүүрээ “Нарны хороолол”-д нээсэн бол өнөөдөр “Саруул” хороололд хоёрдахь салбарын үүд хаалгаа нээлээ.

 

-Сүүлийн жилүүдэд онлайн дэлгүүрийн эрэлт нэмэгдсэн. Тэгвэл танай дэлгүүрийн  онцлог юу вэ?

 

-Аав, ээжүүдэд хүүхдийн бараа, бүтээгдэхүүн хэрэг болсон тохиолдолд хамгийн түрүүнд манай дэлгүүр санаанд нь буудаг байгаасай л гэж хүсч байна. Тиймээс хамгийн түргэн шуурхай, хамгийн өргөн бүтээгдэхүүний сонголттой. Мэдээж хүүхэд хэрэглэх учир хамгийн чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэхийг эрхэмлэж байна. Манайх хамгийн олон төрлийн бүтээгдэхүүнтэй. Мөн худалдан авагчид сонголт хийхдээ бүтээгдэхүүнүүдээ хооронд нь харьцуулаад размерийг яг тааруулан тохируулаад авах боломжтой байгаа. Бидний онцлох зүйл сонголт, чанар, хүргэлт.

 

-Дэлгүүрт худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний талаар танилцуулбал?

 

-Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр бараа бүтээгдэхүүн импоортоор оруулж ирдэг компаниудтай хамтран ажиллаж байна. Одоогоор манай дэлгүүрт 60 гаруй брэндийн 2000 орчим бүтээгдэхүүн бий. Хүүхдийн эрүүл мэнд хамгийн чухал тул чанартай, албан ёсны дистрибютр компанийн гарал үүслийн гэрчилгээтэй бараа бүтээгдэхүүн борлуулж байна. Хүүхдийн живх хамгийн олон сонголттой байгаа. Ээжүүдийн хэрэглэж хэвшсэн бүхий л төрлийн живх бий. Мөн хүүхдийн тоглоомууд,  арчилгаа асаргааны ванн, оо сойз, хүүхдийн суултуур, сандал, хоолох хэрэгсэл болон хуурай сүү, нэмэлт тэжээлүүд, витамин, биологийн бүтээгдэхүүнүүд гээд хүүхдэд хэрэгцээт бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Нярайгаас авахуулаад 15 нас хүртэл хүүхдийн тоглоом, хувцас хэрэглэл бий.

 

 

-Онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхэд санаанд хүрэхгүй байх эрсдэл бий. Харин танай дэлгүүрийн хувьд онлайн худалдаанаас гадна салбар дэлгүүр дээр өөрийн биеэр хүрч ирээд худалдан авалт хийх боломжтойгоороо онцлог санагдлаа.

 

-Тийм шүү. Анх онлайн худалдааны “Histore.mn” сайтаа нээхийн зэрэгцээ “Нарны хороолол”-д анхны дэлгүүрээ нээсэн. Энэхүү салбарын ойр орчимд байрлах Алтай хотхон зэрэг орон сууцны хорооллуудад хүргэлт хийж эхэлсэн. Харин өнөөдөр “Саруул” хорооллын салбараа нээлээ. Салбар нээх шалтгаан нь хүргэлтээ хэрэглэгчдэд илүү ойртуулахыг зорьсон. Ингэснээр Баянмонгол, Элизабет зэрэг хорооллын оршин суугчдад хоёр цагийн дотор хүргэлт хийхээр зорин ажиллаж байна. Аль болох хамгийн хурданаар хүргэж өгөхийг алс хэтийн зорилгоо болгож байгаа. Гэхдээ замын түгжрэлээс шалтгаалан зарим тохиолдолд нэг захиалгыг хүргэж өгөхөд нэг цаг зарцуулах үе байхад нэг минутад хүргэх ч үе бий.

 

-Хөдөө орон нутагт хүргэлт хийх үү?

 

-Одоогоор бид хөдөө орон нутагт хүргэлт хийхгүй байгаа. Хэрэв захиалга хийгдсэн тохиолдолд Драгон зэрэг авто вокзалаас тухайн чиглэлийн унаанд дайн явуулдаг. Ирэх оноос орон нутагт дараа дараагийн салбараа нээхээр судалж байна.

 

 

Анна, Элса, Дондогмаа хүүхэлдэй, арьс арчилгааны бүтээгдэхүүн, зажилдаг витамин, бичиж, бодож, төсөөлөн бодох чадвар хөгжүүлэх ном, хүүхдийн даавуун хослол, Goon, Drypers, Pampers живх гээд хүүхдэд хэрэгцээт бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн “Histore” дэлгүүрт худалдаалагдаж байна.

 

Цаг хэмнэсэн шуурхай хүргэлттэй, чанар эрхэмлэсэн олон төрлийн бүтээгдэхүүнтэй histore.mn онлайн дэлгүүр болон БГД-ийн 3-р хороо "Нарны хороолол", Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Саруул” хороололд байрлах хүүхдийн хэрэгцээ цөм бүрэн "Histore" дэлгүүрээр зочлоорой.

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ