
БНСУ-ын Хот суурин газрын Аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгээс Монгол Улсын Онцгой байдлын албанд буцалтгүй тусламжаар хандивлаж буй гал унтраах тусгай зориулалтын хоёр, эмнэлгийн түргэн тусламжийн зориулалтын гурван автомашиныг өнөөдөр хүлээлгэж өглөө.
Тус автомашинууд нь иж бүрэн тоноглолтой, аврагч, гал сөнөөгчийн өмсөх хувцас, галын хошуу, хоолой зэрэг дагалдах тоноглол, багаж хэрэгсэлтэйгээр ирж байгаа аж.
Эдгээр автомашинууд нь 2004 онд үйлдвэрлэгдсэн, нийт 30 гаруй мянган долларын өртөгтэй юм байна. Аврах, гал унтраах болон эмнэлгийн зориулалтын эдгээр автомашиныг Онцгой байдлын албаны харьяа анги байгууллагуудад хуваарилан олгосон юм. Булган, Говьсүмбэр, Дундговь аймгийн онцгой байдлын хэлтсийнхэн эдгээр тусламжийн машиныг хүлээн авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ