С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан дөрвөн төрлийн зээлийг тэглэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэрийн зээлийг тэглэх арга хэмжээ авах талаар Засгийн газарт ҮАБЗ-өөс зөвлөмж хүргүүлсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, УИХ-д хуулийн төсөл боловсруулан өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийв.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-ҮАБЗ-өөс тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх нэг удаагийн арга хэмжээ авах зөвлөмжийг ҮАБЗ-өөс Засгийн газарт даалгасан. Энэ зөвлөмжийн хүрээнд ХНХ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Холбогдох яамдын төлөөлөл мөн ажлын хэсэгт багтсан. НДС-гаас олгож байгаа тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаад тэглэх хууль эрхзүйн орчин боловсруулахаар ажлын хэсэг ажиллалаа. Энэ ажлын хэсэг ажиллаж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Улмаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх төслийг УИХ-д өргөн барилаа.
Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төсөлд хамрах хүрээлэлд:
1. НДС-гаас өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврээ барьцаалсан зээл авсан бол
2. Ахмад настан болоогүй ч хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврийн зээл авсан бол.
3.НДС-гаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Энэ тэтгэмжээ барьцаалан зээл авсан бол иргэд хамаарна.
4. Цэргийн тэтгэвэр тэтэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр авдаг иргэд хамаарна.
2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлээ бүрэн төлсөн иргэд тэтгэврийн зээлд хамаарна. Харин тэтгэвэрийн зээлтэй иргэн нас барсан бол энэ хуулийн төсөлд хамруулна.
ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжид Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд гаргах замаар тэтгэврийн зээлийг тэглэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Цаашдаа тэтгэврийн зээл олгохгүй. Гурав хүртэл сарын хугацаатай, хүүгүй тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргах саналтай байгаа хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс чөлөөлснөөр төсөвт дарамт үүсэх үү?
-Засгийн газар бонд, баталгаа гаргахгүй. Аж ахуйн нэгж бонд гаргаж байгаа. Тийм учраас төсөвт санхүүгийн хүндрэл дарамт ирэхгүй. Төсвийн тодотгол хийх шаарлагагүй. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа чөлөөлснөөр улсын төсөвт ямар нэг дарамт ирэхгүй. Төсвөөс гадуур зохицуулагдаж байгаа. Мөн Монгол банкнаас бэлэн мөнгө хэвлэхгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ