МАН: Тэтгэврийн зээл аваагүй 180 мянган ахмадуудын асуудал яригдаагүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаад чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Тэтгэврийн зээлийг тэглэж байгаа явдал нь нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа том асуудал хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Тэтгэврийн зээлийг ахмадууд өөрсдөдөө хэрэглэдэггүй. Ажилгүй үр хүүхдэдээ авч өгдөг. Яагаад энэ асуудлыг хэрэгжүүлж байна вэ?
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Нийтдээ 229 мянган иргэдийн тэтгэврээ барьцаалсан зээлийг төрөөс нэг удаад тэглэх асуудлыг хэлэлцэж байна. Иргэдийн амьжиргааны түвшин хүнд байгаа. Тэтгэвэр барьцаалсан зээл аваад гар дээрээ нэг ч төгрөгийн мөнгө авахгүйгээр нэг, хоёр жил амьдарна гэдэг хүнд. Зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа ахмадуудаа нэг удаа төрөөс харж үзэх зорилгоор энэ арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нөгөө талаас Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг үндэслэн мэргэжлийн сургалт олгохоор залуусыг МСҮТ-д сургаж байгаа. Хөрөнгө санхүүгийн боломж бүрдэхийн хэрээр бүтээн байгуулалт өрнүүлж байна.
-Энэ мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулж болоогүй юм уу?
-Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гарсан. Үүнийг Хятадын компани Захиргааны шүүхэд өгсөн байдаг. Давж заалдах шатны шүүхээс Салхитын ордын лиценз Засгийн газрын талд шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар ямар нэг эргэлзээ байхгүй. Энэ бол төсвөөс тусдаа зохицуулагдах асуудал.
180 мянган ахмадууд зээл аваагүй гэсэн. Энэ асуудлаар арга хэмжээ авах уу?
-ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх асуудлыг хэлэлцэж байна. Зээл аваагүй 180 мянган ахмадуудын асуудал ямар нэг байдлаар яригдаагүй.
-Эдийн засагт ямар нэг сөрөг асуудал үүсэх үү? Энэ асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?
-Тэтгэврийн зээлийг төлөх зохицуулалтыг хийхдээ төсвөөс тусад нь харьцаагаар зохицуулна. Арилжааны банк, компаний хооронд бонд гаргах замаар шийдэх учир эдийн засагт сөрөг нөлөөгүй. Мөн төсвийн тодотгол хийх шаардлага үүсэхгүй гэж бодож байна. Цаашлаад тэтгэвэр барьцаалж зээл олохыг хориглосон зохицуулалт хийнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ