Гар утсандаа нэгж авахаар гарсан эмэгтэй алга болжээ


Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 17 дугаар гудамжинд байрлах “Нүнжиг” хүнсний цехд ажилладаг тус сумын харьяат иргэн У /44 настай, эмэгтэй/ 2020.01.02-ны өдрийн 11:00-12:00 цагийн орчимд гар утсандаа нэгж авах гэж ажлаасаа гарч яваад сураггүй алга болжээ.
Тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн нь эрэн хайх хүсэлтийг 2020.01.05-ны өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 16 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 7 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтайтай мөн өдрийн 13:00 цагаас эхлэн Урандөш багийн “Дэлгэрмөрөн” голын дагуу “Гонгоо-Олом” гэдэг газраас “Хийморийн-Овоо” гэдэг газар хүртэл явганаар 12 км-т, автомашинтай 30 км-т, тус сумын “Цэнгэлдэх хүрээлэн”-ийн орчим 1 км2 талбайд нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Алга болсон эмэгтэйн ар гэрийнхэн нь эрэн хайх шийдвэр гаргасан тул Онцгой байдлын болон Цагдаагийн алба хаагчид дахин эрэн хайх ажиллагаа явуулаагүй байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ