Австралийн түймэр: Түймрийн утаа Чили, Аргентинд хүрчээ
2020-01-07

Олон сарын туршид Австралид асч буй ойн түймрийн утаа Өмнөд Америкийн эргүүдэд хүрч, Чили улсын өмнөд болон төвийн хотуудыг бүхэлд нь бүрхжээ. Түүнчлэн Аргентинд ч түймрийн утаа хүрсэн талаар Чилийн Цаг уурын алба мэдээлжээ. 

 

Цаг уурын алба Твиттер хуудсаараа дамжуулан хийсэн мэдээлэлдээ бүс нутагт хүрсэн түймрийн утааг хиймэл дагуулаас авсан зургийг хавсаргасан байна. 

 

"Зураг дээрээс Австралийн түймрийн утааг харж болно. Түймрийн утааг агаарын урсгал Чили, Аргентинд хүргэсэн" хэмээн Чилийн цаг уурын албаны мэдээлэлд өгүүлжээ. Ийнхүү Австралийн утаа Чили, Аргентинд хүрсэн нь 12 мянга гаруй км зайг туулсан гэсэн үг юм.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны есдүгээр сараас ойн түймэрт автсан Австралид орон сууц, газар тариалангийн талбай галд сүйдэж, хүн, амьтан үрэгдэж байгаа юм. Ойн түймрийг гал сөнөөгчид болон сайн дурынхан унтрааж хүчрэхгүй байгаагийн дээр саяхан орсон түр зуурын бороо ч төдийлөн нэмэр болоогүй талаар Австралийн хэвлэлүүд мэдээлжээ.

 

 

Австрали: Түймэр унтраахад бороо нэмэр болохгүй нь

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин