Энхтайваны гүүрэн дээрээс үсэрч амь насаа алджээ


Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсэрч нас барсан харамсалтай хэрэг /2020.01.07/ гарчээ.
Тодруулбал энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө 03.00 цагт гүүрний хашлага дээр ганцаар зогсож байсан эрэгтэй гадны нөлөөгүйгээр гэдрэг унаж амь насаа алджээ. Цагдаагийн алба хаагчид 20-25 насны эрэгтэйг хэн болохыг тогтоох чиглэлээр ажиллаж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс явуулж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ