Шинзо Абэ Ойрх Дорнодод хийх айлчлалаа хойшлуулав

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Ойрх Дорнодын орнуудад энэ сард хийх ёстой байсан айлчлалаа хойшлуулсан талаар Kyodo мэдээллээ.
Японы Засгийн газрын тэргүүн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс болон Оманд айлчлах төлөвлөгөөтэй талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан бөгөөд айлчлалаа цуцалсан нь АНУ, Ираны сөргөлдөөнөөс үүдэлтэйгээр Ойрх Дорнод дахь нөхцөл байдал эрс хурцадсантай холбоотой аж.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын гуравны өдөр АНУ Багдадын нисэх буудалд агаараас цохилт өгч, Ираны тусгай хүчний командлагч Сулеймани генералыг хөнөөсний дараа АНУ, Ираны харилцаа хурцадсан юм.
Үйл явдлын дараа генералын өшөөг авна гэж мэдэгдэж байсан Иран өнгөрсөн шөнө Ирак дахь Америкийн цэргийн объектууд руу пуужингаар харважээ.
Үйл явдлын эргэн тойронд: АНУ, Иран дайны ирмэг дээр
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ