20 мянган өрхөд суурилуулах угаарын хийн мэдрэгчийг дүүргүүдэд хүргүүлсэн

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн нөхцөл байдал болон угаарын хийн мэдрэгчийг тараах болсонтой холбогдуулан НОБГ, НМХГ-аас мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Угаарын хийд хордсоны улмаас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй бүртгэгдсэн тул төвийн зургаан дүүргийн айлуудад 200 мянган угаарын хий мэдрэгчийг суурилуулахаар болсон.  Эхний ээлжинд 20 мянган өрхөд суурилуулах төхөөрөмжийг нийслэлд авчирсан байна. Одоогоор айл, өрхүүдэд тараах ажлыг эхлүүлэхээр дүүргүүдэд хүргээд байгаа аж. 

 

НОБГ-ыг гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "ХУД-т 1285 өрх, БЗД-ь5000, ЧГД-т 3450, БГД-т1422, СХД-6000 орчим өрх, СБД-т 1902 өрхөд  суурилуулах 20000 угаарын хийн мэдрэгчийг дүүргүүд хүлээгээд авчихсан тараах ажлыг эхлүүлэх гэж байна. Төхөөрөмжийн хамт хэрхэн ажиллуулах зааварчилгаа, зөвлөмж, гарын авлагыг давхар тараана" гэлээ.

 

Эхний ээлжний нүүрс төрөгчийн дутуу исэл буюу угаарын хийн мэдрэгч ирсэн бөгөөд дараагийн 60 мянган угаарын хийн мэдрэгч ирэх долоо хоногт ирэх аж. Төхөөрөмжийг Европын холбооны улсын стандартад нийцсэн угаарын хийн мэдрэгч борлуулагч БНХАУ-ын компаниас худалдан авах гэрээг байгуулсан байна. 

 

Угаарын хий хэмжигч төхөөрөмж нь:

 

- Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдсэн гэж ойлгож болно. Хэрэв улаан гэрэл асвал агаар сэлгэлтийг сайжруулах шаардлагатай.

 

-Ногоон гэрэл 30 секунд тутамд анивчиж байна. Энэ тохиолдолд ямар нэгэн аюулгүй хэвийн гэсэн үг.

 

-Шар гэрэл нь төхөөрөмжинд аливаа нэгэн гэмтэл гарсныг илтгэнэ. 

 

Дашрамд мэдээллэхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийд хордсон гэх 12 өрхийн 32 иргэн дуудлага өгч эмнэлэт хандаж тусламж үйлчилгээ авсан байна. Одоогоор угаарын хийд хордсон гэх шалтгаанаар нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.


Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баадай:
Айлуудад суурилуулна гэсэн, тийм том суурилуулах хэмжээний юм болов уу гэсэн зураг нь жижигхээн юм билээ. суурилуулах өөр дагалдах зүйлс байгаа юмуу
2020-01-13