Уран сийлбэртэй, 150 сая төгрөгийн үнэтэй гэр хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Монголд цөөн тоогоор урласан уран нарийн сийлбэртэй найман ханатай гэрийг чингэлэгийн хамт хулгайлсан этгээдүүдийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 12.00 цагийн дотор илрүүлж эзэнд нь бүрэн бүтнээр нь хүлээлгэн ѳгчээ.
Уг гэрийн зах зээлийн үнэлгээ нь 150 сая тѳгрѳг аж. Гэр аравдугаар сард алдагдсан байсныг ѳчигдѳр мэдэж цагдаагийн байгууллагад хандсанаар ийнхүү түргэн шуурхай илрүүлсэн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ