Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?
2020-01-17

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн байна. УИХ-ын тухай хуулиар:

 

6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

 

6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

 

 

6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.

 

6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. 

 

Ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр УИХ-д хүргүүлсэн бөгөөд хуульд заасны дагуу өнөөдөр хуралдаж, хариу хүргүүлэх юм. Тиймээс өнөөдөр  УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх юм. Үүний дараа УИХ дахь намын бүлэг, байнгын хороогоор асуудлыг хэлэлцэнэ.   

 

Гишүүн Н.Номтойбаярыг  хэргийн нууц задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрх түдгэлзүүлэх санал ирүүлсэн аж.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
suren:
Ulsin ih hurlin gishuunn.nomtoibayarin ner hundiig sanaataigaar unagaah gesen oroldlogo gig huchtei hij bna.ingej hunii erhii buduulgeer zurchihuu bolimoor bna
2020-01-21
К:
Еер ярих юм бдаггуй юм уу энэ махан толгойн тухай юу ярьдаг бнаа шорондоо хатаж ухнээ
2020-01-18
Иргэн:
Тэнэг бацаан
2020-01-17
Зочин:
Энэ нам бас л аваад улдэнэ биз дээ ард тумнийг доромжилж барахгуй юм даа энэ хэдэн хогшин тэтгэвэрийн овгодыг одоо суулгах хэрэгтэй дээ
2020-01-17
Цөс ч гэх шиг. Маниакийг мөн өмөөрвөө.
2020-01-17
Зочин:
Тэрбум тэрбумаар нь мөнгө угаасан ЖДҮ-чдийг хаацайлах аргаа олж ядах юмаа Номтойбаяр их хуралд байх ёстой фигур шүү Хүрэлсүхийг аялдан дагасан улс төрийн үхдэлүүд дотор ядаж ганц цөстэй залуу байхад юу нь буруу байх вэ дээ.
2020-01-17
Цөс ч гэх шиг. Маниакийг мөн өмөөрвөө.
ЗОЧИН:
НЭГ УДАА Ч БОЛСОН ШАЛГАГДАЖ ҮНЭН МӨНӨӨ ОЛОГ Л ДОО, НОМТОЙБАЯР. ЯМАР Ч ОЛОН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ЗҮГЭЭР ӨНГӨРӨВ. ШАЛГУУЛААД ЗҮГЭЭР ГАРВАЛ ӨӨРТ НЬ Ч АМАР. ХАМГААЛЖ АВЧ ҮЛДСЭЭР ЭНЭ ХҮНИЙГ БАЛЛАЖ ДУУСЛАА. АНХНЫ ХЭРЭГТЭЭ ЯЛ АВААД ЯВЧИХСАН БОЛ ДАРАА ДАРААГИЙН ХЭРЭГ НЬ ГАРАХГҮЙ Ч БАЙСАН ЮМ БИЛ ҮҮ?
2020-01-17