Автобусаар зорчигчдыг урамшуулна
2020-01-17

 

“Улаанбаатар смарт карт” компани нь  сар бүр “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийг санаачлан зохион байгуулахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг тус компанийн Шинэ бизнес төслийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Мөнхболд, ахлах менежер Ц.Түвшинжаргал нар өнөөдөр хийв.Энэхүү хөтөлбөр нь цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх, төлбөр төлөхгүй зорчих, бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг иргэдийн тоог бууруулах зорилготой юм байна.

 

 

“Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөр нь сар бүрийн 2 дахь долоо хоногийн Лхагва гарагт 19:00 цагаас сонгогдсон телевизээр шууд дамжуулагдан 111 азтан тодруулна.Супер шагнал 1 хүнд 2 сая төгрөг, 10 хүнд 500 000 төгрөг, 100 хүн тус бүр сар хязгааргүй зорчих картны эзэн болно.Сугалаанд оролцохын тулд энгийн болон хүүхдийн карт,Хаан банк,Мобиком,Скайтел компанитай хамтарсан карт борлуулах цэгүүдийн хэрэглэгч байх шаардлагатай. Зорчигч сарын дотор доод тал нь 10-аас дээш удаа зорчсон байх ёстой.Хэрэв шалгарсан азтан дараа сарын сугалааны тохирол хүртэл шагналаа авч амжаагүй тохиолдолд сайн үйлсэд хандивлагдна.Одоогоор Улаанбаатар хотод 06:00-23:00 цагийн хооронд нийтдээ 567 карт борлуулах цэг үйл ажиллагаагаа явуулах эрхээ аваад байна.Заасан хугацаандаа ажиллаагүй тохиолдолд “Улаанбаатар смарт” компанийн зүгээс гэрээгээ цуцлах арга хэмжээ авагддаг ажээ.

Д.Бүжинлхам

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2020-01-19
Боловсролын сайд асан Ц.Цогзолмаагын нөхөр авлига авжээ.::
Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Саранжав БНХАУ-н Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ”Түлхүүр гардуулах нөхцөлтэй УБ-Мандалговь ЦДАШ, дэд станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх” 118,999,676 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн гүйцэтгэгч ”ТБЕА Энержи Монголиа” ХХК-тай гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 50 сая төгрөгийн хахууль авсан ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг прокурор хянаж байна.
2020-01-17