КП: Монголын 40 оюутныг аварчээ

Алтайн зам дээрээс аврагчид гадаадын 40 оюутныг аварсан талаар Комсомольская правда мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Улаанбаатараас Казахстаныг чиглэн явж байсан автобус нэгдүгээр сарын 19-ний ням гаригт замд эвдэрсэн байна. Эвдэрлийн шалтгаан нь чанаргүй түлш байсан бөгөөд жолооч нэгэн жижиг шатахуун түгээх станцаас түлшнийхээ савыг дүүргэн гараад, хэдхэн километрийн дараа мотор нь эвдэрсэн гэнэ.
Монгол оюутнуудтай автобус эвдэрсэн газраас холгүйхэн орон нутгийн онцгой байдлын албаны аврагчид байжээ. Тэд цасан шуурга шуурч, зам мөстөн, нөхцөл байдал хүндэрсний улмаас гурав дахь өдрөө өндөржүүлсэн бэлэн байдалд байсан нь энэ гэнэ. Замын нөхцөл байдлын улмаас зарим хэсэг замуудыг хаасан байжээ.
Улмаар дуудлага авсан аврагчид хэргийн газар ирж, хүмүүс болон тээврийн хэрэгслийг нүүлгэн шилжүүлсэн байна.
"Оюутнуудыг Степное Озеро дахь барилгын техникум руу аваачин, дотуур байранд байрлуулж, хооллосон" хэмээн аврагчид ярьсан байна.
Нүүлгэн шилжүүлсний дараахан автобусны түлшийг сольж, улмаар автобус цааш чиглэлийн дагуу явжээ.
"Азаар хэн ч гэмтэж бэртээгүй, хүүхдүүд даараагүй байсан" хэмээн гал түймэр-аврах хэсгийн орлогч дарга Сергей Люсый өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ