Титэм вирусийн улмаас Өвөр Монголд тахиа, ангийн мах зарахыг хориглолоо

Өвөр Монголын эрх баригчид шнэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор Хөх хотод тахиа, ангийн мах зарахыг хориглосон тухай Regnum агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулдаг зах, яармаг, супермаркетуудад дээрх төрлийн махны худалдаанд хориг тавьжээ. Мөн лангуун дээр хориглосон мах худалдаалж байхтай таарвал энэ талаар зохих байгууллагуудад нэн даруй мэдэгдэхийг иргэддээ ууриалсан байна. Түүнчлэн биед аливаа зовуурь гарвал нэн яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөжээ.
Энд дуулгахад, өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотоос эхэлсэн шинэ төрлийн титэм вирусийн улмаас нийтдээ 444 хүн халдвар авч, 17 хүн амиа алдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ