ШУУД: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ

Халдашгүй байдлын дэд хороо гурван цаг гаруй хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хэлэлцлээ. Ц.Нямдоржоор ахлуулсан Халдашгүй байдлын дэд хороо Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан юм. Хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ерөнхий прокурор н.Жаргалсайхан нар оролцсон.
Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж:
-Хуралдаан хаалттай явагдсан. Нууцын зэрэглэлтэй. Гишүүнийх нь албан тушаал шалгахад саад болж байгаа гэсэн зүйл байгаа учир бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгуулах нь зүйтэй гэж аль аль талдаа ярьж байна хэмээв.
-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гол үндэслэл юу вэ?
-Мөрдөн байцаалтын ажилд саад учруулж байна. Мөрдөн байцаалтын нууц задруулж байна гэж ерөнхий прокурор ярьсан. Гол асуудлаа шалгаад явах хэрэгтэй. Хариуцлагатай прокурор түдгэлзүүлэх санал оруулж ирсэн болохоор хариуцлагаа цаашид хүлээх байх.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ