ШУУД: Ухань хот дахь монголчуудыг авчирна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Ээлжит бус хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин нар мэдээлэл хийв.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Шинэ коронавирусын халдвараас сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх талаар хэлэлцлээ. Вирусын тархалт хурадцтай байна. БНХАУ-д дэгдсэн энэ өвчин агаар дусал, ахуйн замаар халддаг. Хилийн цаана тархалт ихтэй, Монгол Улсад өндөр эрсдэлтэй байна. Тиймээс дараах арга хэмжээг авах хэрэгтэй.
-Эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг худалдан авахад багагүй хэмжээний хөрөнгө худалдан авах хэрэгтэй. Шууд гэрээ байгуулах замаар яаралтай зохион байгуулах.
-БНХАУ-тай дипломат харилцаа, олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хиллэдэг хилийн боомтоор зорчигч тээвэр, явганаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийхийг ГХ-ны сайд Д.Цогтбаатарт даатгаж байна. Явган болон зорчигч тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ.
-ЕБС, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн боловсролын салбарын үйл ажиллагаанд гуравдугаар сарын 02-ныг хүртэл зогсоож байна.
-Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, бага насны хүүхдийн тоглоомын газар, интернэт газрын үйл ажиллагааг хориглож байна.
-ЕБС-ийн хичээлийг зогсоосонтой холбоотой цахим хичээл сургалт явуулахыг БСШУС-ын сайдад даалгалаа.
Ухань хотод Монголын 31 оюутан байгаа. Оюутнуудыг маргаашийн дотор эх орондоо авчрахыг даатгаж байна. Иргэдэд мэдээллийг ЭМЯ-аас өгнө хэмээн мэдээлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ