ЭМЯ: БНХАУ-аас зөвшөөрөл өгвөл иргэдээ татан авахад бэлэн

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон БНХАУ-ын Ухань хотоос иргэдээ татан авах ажлыг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Иргэдээ эх оронд нь татан авах ажлыг Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийнхөн хариуцан бэлтгэлийг ханган ажиллаж байна. Гадаад харилцааны яамны өгч байгаа мэдээллээр тэнд байгаа оюутнуудыг эмчийн үзлэгт хамруулах ажлыг хятадын тал хариуцан ажиллаж байгаа. Хятадын тал олон улсын эрүүл мэндийн дүрмээр иргэнээ авах зөвшөөрлийг өгөх юм бол нисэх баг, онгоц болон дагалдаж явах эмч, эмнэлгийн мэргэжилтний бэлэн байдлыг ханган ажиллаж байна" гэлээ.
Ухань хотод манай улсын 31 оюутан байгаа юм. Тэднийг эх оронд нь авчирсан тохиолдолд өвчний нууц үеийг дуустал ХӨСҮТ-д тусгаарлалтыг хийнэ. Иймд ар гэрийнхэн нь уулзах зэргээр эмнэлгийн байгууллагын ажилд саад учруулахгүй байхыг санууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ