Архангай аймагт титэм вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй


Архангай аймагт титэм вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, эмнэлэгт хөл хорио тогтоон тус аймгийн онцгой комисс хуралдаж байгаа тухай мэдээлэл цацагдсан.
Энэхүү мэдээллийг С.М.Немойны нэрэмжит Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн зүгээс няцааж "Архангай аймагт Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэж, хүн нас барлаа гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл шүү. Одоогоор манай эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Та бүхэн мэдээлэл түгээхдээ нягтлаж албаны баттай эх сурвалжаас авч байхыг анхааруулж байна" гэж албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ