Титэм вирус: 106 хүн нас барж, 63 хүн эдгэрчээ


Эрүүл мэндийн яамнаас шинээр бүртгэгдсэн титэм вирусийн нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны нэгдүгээр сарын 28-ны 10.00 цагийн байдлаар өглөө.
Вирусийн тохиолдлын тоо 4474, нас баралт 106, эдгэрсэн 63 хүн байна. Өчигдөр /2020.01.27/ 10.00 цагийн байдлаар нас барсан хүний тоо 80-д хүрээд байсан бол хоногийн хугацаанд 20-иор нэмэгджээ.
Титэм вирусийн тохиолдол бүртгэгдсэн орнууд:
-БНХАУ
-БНХАУ Макао
-БНХАУ Хонг-Конг
-БНХАУ Тайвань
-Сингапур
-Тайландын Вант Улс
-Япон
-БНСУ
-Непал
-АНУ
-Австрали
-Камбожи
-Зааны Ясан эрэг улс
-Шри-Ланка
-Франц
-Вьетнам
-Малайз
-Канад
-ХБНГУ
Монгол улсад титэм вирусийн халдвар илрээгүй байна.
“Титэм” вирүсийн халдвараас сэргийлэх зөвлөмж:
✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
✅ Түүхий ус уухгүй байх;
✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;
✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ