ШУУД: Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй
Дэлхий дахинд тархаад буй титэм вирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Дэлхий дахинаа 2020.01.28-ны өдрийн 10.00 цагийн байдлаар шинэ титэм вирусийн халдвартай иргэдийн тоо 4439, нас барсан хүний тоо 106 байна. Нас баралт зөвхөн БНХАУ-д бүртгэгдсэн бөгөөд хамгийн сүүлд Бээжин хотод 50 настай эрэгтэй нас барсан. БНХАУ-аас бусад оронд бүртгэгдсэн вирусийн халдвараар өвчилсөн хүний тоог оруулбал 4474 байгаа бол халдвар авсан байж болзошгүй хүний тоог оруулбал 5796 байна.
Монгол Улсын хувьд титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Өчигдөр /2020.01.27/ Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн боловч үгүйсгэгдсэн. Мөн Хонконг улсаас халуурсан байдалтай хоёр оюутан ирснийг ХӨСҮТ-д тусгаарлан холбогдох сорьцийг авсан. Шинжилгээний хариу гарсан тохиолдолдол тухай бүрт мэдээллийг өгнө.
Уушгины хатгалгаа өвчний улмаас нас барах тохиолдол бүртгэгдсэн. Уушгины хатгалгаа өвчний статистик мэдээллийг өгвөл 2019 оны жилийн эцсээр энэ өвчнөөр улсын хэмжээнд 78141 хүн өвчилж, 431 иргэн нас барсан байна" гэлээ.
Иргэд амны хаалтын үнийн зохиомол хөөрөгдөл үүсэх хандлага ажиглагдсан байна. Ашиг хонжоо хайж эмийн сангуудаас амны хаалтыг бөөндөн авахгүй байхад ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ