ЭМЯ: Монгол Улсын иргэнээс титэм вирусийн халдвар илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас энэ өдрийн 10.00 цагийн байдлаар Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй болохыг мэдээллэсэн.

Гэвч 13.00 цагийн байдлаар Австрали улсын Мельбурн хотыг зорьсон 34 настай Монгол Улсын иргэнээс шинээр бүртгэгдсэн титэм вирусийн халдвар илэрсэн болох нь тогтоогдсон болохыг Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан манайд мэдээлжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Иргэн М БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод 2020 оны 1 сарын 19-нд очсон. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч очсон шөнөөсөө эхлэн халуурч Мельбурн хотын эмнэлэгт тусгаарлагдсан байна. Тус эмнэлэгэт эмчлэгдэж байгаа энэ өвчтөнөөс шинэ титэм вирусийн халдвар илэрсэн нь нэгдүгээр сарын 25-нд лаборатороор тогтоогдсон байна" гэлээ.
Олон улсын эрүүл мэндийн дүрмийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын гишүүн 196 орон дагаж мөрддөг. Энэ дүрмээр өвчлөлийн бүртгэл нь Австрали улсад гарсан тохиолдлоор бүртгэгдэх юм байна.
Одоогоор өвчтөн 34 настай, эрэгтэй М-ийн биеийн байдал тогтвортой байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ