ТББХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн юм. Халдашгүй байдлын дэд хороогоор гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргаж байсан. Харин Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн үзсэн. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар мөн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн энэ асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрээгүй гэж жижүүрийн үг хэлж байгаа ч чуулганы хуралдааны өмнө тус бүлэг байр сууриа илэрхийлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ