С.Чинзориг: Ахмадууд хоёрдугаар сард тэтгэврээ бүрэн авна

Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ямар шатанд байна вэ?
-Энэ 7 хоногт багтаан "Эрдэнэс Монгол" компани таван жилийн хугацаатай "Эрдэнэс" бонд гаргана. Салхитын ордын нөөцийг шинээр тогтоож бонд гаргах юм. Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг шийдвэрлэнэ. Сар бүрийн нэгэнд тэтгэвэр тавьж олгодог. Энэ жил хоёрдугаар сарын нэгэн хагас сайнд тохиож байгаа. Тиймээс хоёрдугаар сарын гурванд тэтгэвэр олгоно. "Эрдэнэс Монгол" компани бонд гаргах асуудал шийдвэрлэгдээгүй байна. Тийм учраас Монголбанк арилжааны банкуудад санамж бичигт гарын үсэг зурна. Хоёрдугаар сарын гурванд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг олгох тухай юм. Учир нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Бонд хоёрдугаар сарын 3-нд тэтгэвэр олгоход хүрэлцэхгүй. Тиймээс хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийг нь суутгахгүй. Нэгдүгээр сарын нэгэнд тэтгэвэр олгохдоо зээл суутгасан. Ингэхдээ нэг сарын суутгасан зээлийг нэмж тооцно. Тийм учраас ахмадууд хоёрдугаар сарын тэтгэврээ бүрэн авна. Дээр нь нэгдүгээр сард суутгуулсан зээлээ буцаан авна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ