Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцсэн. Нууц санал хураалтаар гишүүдийн олонхи нь түдгэлзүүлэх саналыг дэмжсэн байлаа. Харин Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг батлах үед гишүүдийн олонх дэмжээгүй юм. Тиймээс УИХ-ын тогтоол батлагдаагүй. Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр гишүүн өргөдлөө өгөхөө мэдэгдсэн.
Тэрбээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө бичиж,, УИХ-ын дарга өргөн барьжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ