ВИДЕО: Сар шинийн бөхийн барилдаан болохгүй

Улсын онцгой комиссын хуралдаан боллоо. Хуралдаанаар титэм вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сар шинийн баярыг угтсан уламжлалт хүчит бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа.
Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Сар шинийн баяраар олны хөл хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс хэдийгээр Монголд титэм вирусын халдвар бүртгэгдээгүй байгаа ч халдвар дамжуулах нөхцлийг бүрдүүлж магадгүй гэж үзэж байна. Иймд цагаан сарын баярыг аль болох олныг хамарсан бус гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөж байна. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл бүх үйл ажиллагаа хориглосон учир бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа" хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ