Д.Лүндээжанцан: Сонгуулийн санал хураалтыг Дашнямтай өдөр товлоё

19:05 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар .“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 24-нд явуулахаар товложээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү "Санал авах өдрийг яагаад зургадугаар сарын 24-д явуулна гэсэн юм бэ. Зургадугаар сарын 01-нд сонгуулийн сурталчилгаа эхлүүлэхгүйгээр гэр бүлтэйгээ баярламаар байна." гэлээ.
Гишүүн Д.Лүндээжанцан:
-О.Баасанхүү гишүүний саналаар зургадугаар сарын 01-нд хүүхдийнхээ баярыг тэмдэглэе. Дараагаар нь нэг өдөр хойшлуулаад зургадугаар сарын 25-нд санал хураалт явуулъя. Билгийн тооллоор зургадугаар сарын 25 Дашнямтай өдөр шүү хэмээв. УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр өөрсдийнхөөрөө яриад байх юм. Эхнээсээ хэлэлцээд явснаараа батлах хэрэгтэй гэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Өмнө нь сонгуулийн санал хураалтын өдрийг өмнөө хоёр ажлын, хойноо хоёр ажлын өдөр тааруулдаг байсан. Байнгын хороон дээр зургадугаар сарын 24 гээд санал гаргаж байхад Д.Лүндээжанцан гишүүн 25-ны өдөр гэж санал хэлэхгүй яасан юм.
Ийнхүү санал хураалт явуулж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зургадугаар сарын 24-нд явуулахаар дэмжин, Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Чуулганы хуралдаан цаг сунган хуралдаж байна
18:50 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар Тогтоолын хавсралтыг батлах тухай төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулан батлав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ