Д.Хаянхярваа: УИХ, нам дотроо жудагтай байх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Хуралдааны эхэнд Н.Номтойбаяр гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр байсан юм. Гэвч УИХ түдгэлзүүлэх тогтоолоо баталсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас тодруулахад:
-УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолыг баталж чадаагүй. Гэтэл Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Үүнийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжсэн. Үүнийг шийдвэрлээд явж болох байсан. Үүнд хуульчид Үндмэн хууль зөрчлөө, хүнийг болж бүтэхгүй зүйл рүү шахлаа гээд байна. Гэтэл ҮАБЗ-өөр хууль хяналтын байгуулагынхныг сольж, өөрчилдөг болоход Үндсэн хууль зөрчсөн. Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар УИХ шийдвэр гаргаагүй байхад УИХ-ын дарга түрүүлж зарласан. Гэтэл энэ асуудлыг Сангийн сайд "Би мэдэхгүй. Монголбанк УИХ мэднэ" гэж байна. Бонд гаргах асуудлыг Монголбанк, УИХ-ын дарга хоёр нь мэдээд баталж байгаа согогтой асуудлыг ярьж чадахгүй мөртлөө хүний ёсны асуудалд улайрч байна. Хэрвээ хуулиа барих байсан юм бол 48 цагийн дотор шийдэхгүй яасан юм. Энэ бол ёс зүйгүй асуудал.
Энэ УИХ нам дотроо ёс зүй, жудагтай байх хэрэгтэй хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ